Загвар өмсөгч Ж. Энэрэл, О.Ариунзул нар саяхан цахим орчинд анхаарал татахуйц хувцастай зургаа байршуулсан нь шүүмжлэл, талцал үүсгэсэн. Зарим нь тэднийг одоо л сайхан биеэ гайхуулахгүй бол хэзээ гайхуулах юм, гадаадад энэ бол хэвийн үзэгдэл хэмээн өмөөрсөн бол үгийн муухайгаар харааж доромжлох нь ч байв.
Уг дуулиан намдаж амжаагүй байхад тэд дахин “тайчив”. Тодруулбал, хилийн чандад ажиллаж, амьдарч байгаа бүсгүйчүүд Монголчуудын шүүмжлэлээс айсангүй, дахин тайчиж, зургаа цахимдаа байршуулсан байна.
Загвар өмсөгч О.Ариунзул Италид нуур бараадан усны хувцастай гунхсан аж.
Тэгвэл загвар өмсөгч Ж.Энэрэл Германд ийнхүү зургаа авахуулан хэл амнаас эмээлгүйгээр зоригтойгоор цахимдаа байршуулсан байна.