Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ТЦА: Наадмын өдрүүдэд 15 хүн зам тээврийн ослоор нас баржээ
Папарацци

ТЦА: Наадмын өдрүүдэд 15 хүн зам тээврийн ослоор нас баржээ

Эрхэм админBy Эрхэм админ07/17/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын хэмжээнд 2023.07.09 -нөөс 2023.07.15-ны өдрийн хооронд зам тээврийн ослын шинжтэй  дуудлага, мэдээлэл 972,  зам тээврийн  осол 408 бүртгэгдэж нийт зам тээврийн ослын улмаас 15 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн байна. Тухайлбал, нийслэлд зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 26 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна. Харин орон нутагт 13 хүний амь нас хохирч, 44 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 14 хүүхэд зам тээврийн ослын улмаас өртөж хохирсон байна.

Энэ Хугацаанд Согтууруулах Ундааны Зүйл Хэрэглэсэн Үедээ Тээврийн Хэрэгсэл Жолоодсон 513, Жолоодох Эрхгүй Үедээ Тээврийн Хэрэгсэл Жолоодсон 195 Зөрчлийг Тус Тус Илрүүлж, Эрэн Сурвалжлагдаж Байсан 11 Хүн, Эд Зүйлийг Олж Тогтоон, Гэмт Хэрэг, Зөрчлийн Шинжтэй 2 Үйлдлийг Таслан Зогсоож Ажилласан Байна.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын голлох шалтгаан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүйн улмаас онхолдох, аюултай нөхцөлд буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт /Өгсүүр, эргэлт, өөдөөс автомашинтай үед болон явж байгаа чиглэлд гүйцэж түрүүлээд буцаад байр эзлэх боломжгүй цуварсан олон автомашинтай үед/ гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх явцдаа өөдөөс яваа автомашинтай мөргөлдөх гэсэн ослын улмаас хүний амь нас хохирсон байна.

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нэг зам Нэг соёл” аяныг энэ оны 07 дугаар сарын 03-наас 08 дугаар сарыг дуусталх хугацаанд зохион байгуулж иргэдийн ухамсар, соёл, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зорилтот өдөрлөг, видео контент, зөвлөмж сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас зэргийг бэлтгэн цахим орчин болон хэвлэл мэдээллийн бүхий л сувгуудаар түгээж байна.

Мөн улсын чанартай авто замуудад цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг эрчимжүүлж хурд хэтрүүлэх, бүх зорчигч, жолооч нарын хамгаалах бүсийг бүслүүлэх, шөнийн цагт холын гэрлийг шилжүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хяналт шалгалтыг тогтмол тавин ажиллаж байна.

Тээврийн цагдаагийн алба

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.