Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонжоо»Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Сонжоо

Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?

coolНийтэлсэн: cool02/08/2019Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ямар ордны бүсгүй таны анхаарлыг татаж байна вэ? Хэрвээ харж явдаг бүсгүйтэйгээ ханилах юм бол ямар ирээдүй хүлээж байгааг гадарлахыг хүсвэл учиртай бүсгүйнхээ ордыг л мэд. Тэгээд энэхүү зурхайг уншаарай. 

Хонины орд
Тус ордны бүсгүйчүүд хүчирхэг, биеэ даасан хандлагатай байдаг. Тэд нөхрөөсөө олон зүйл хүсч, шаналгадаггүй бөгөөд бүгдийг өөрөө хийгээд сурчихсан тул их зантай байдаг аж. Мөн хонины ордны хосууд таарамж муутай байхаас гадна хоёул бардам, бусдаас хамааралгүй зан чанартай тул зөрчилдөөн ихээр үүсдэг. Хонины ордны бүсгүйчүүд өөрсдийн хийх ёстой зүйлсийг яг таг хийдэг боловч уян хатан чанар, зөөлөн энхрий байдал бага зэрэг дутмаг аж.

Үхрийн орд
Тэд ихэвчлэн зөөлөн дулаан ааш зантай байхаас гадна бусдыг ашиглах тал дээр гаргууд, сэргэлэн бүсгүйчүүд байдаг. Нөхрөө ятгаж, өөрт ашигтай үйлдэл хийлгэхдээ чадварлаг бөгөөд тус чанар нь тэднийг амжилтад хүрэх түлхүүр болдог аж. Мэдээж эхнэрийн үүргээ онц сайн биелүүлдэг бөгөөд амьдралд хэзээ ч хөлөө алдахгүй байх сайн чанартай.

Ихрийн орд
Ихрийн ордны бүсгүйчүүд бол эхнэрүүдэд үлгэр дууриалал болохуйц хамгийн сайн гэргий байж чаддаг. Нөхрөө халамжилж, үр хүүхдээ өсгөхөөс гадна ухаалаг, үнэт зөвлөгөөг ханьдаа өгч чаддаг даруу төлөв хандлагатай, ухаан мэдлэг арвинтай хүмүүс байдаг билээ. Хэнтэй ч арга эвээ олохдоо сайн тул тэднийг гэргийгээ болгосон эрчүүдийг азтайд тооцож болно.

Мэлхийн орд
Тэднийг төгс гэргий хэмээн нэрийдэхэд гэмгүй. Хамгийн ухаалаг, үзэсгэлэнтэй, мэдрэмжтэй бүсгүйчүүд мэлхийн ордных байдаг бөгөөд тэдэнтэй ханилсан залуус тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил гэнэ. Гэр бүлийг нэгдүгээрт тавьж, нөхрөө дэмжиж туслан, үр хүүхдээ зөв зүйтэй өсгөж хүмүүжүүлдэг төдийгүй үргэлж гоо сайхан харагдаж чаддаг олон төрлийн авьяастай, онцгой бүсгүйчүүд юм.

Арслангийн орд
Тус ордны бүсгүйчүүд ихэвчлэн бүх зүйлд анхаарлаа хандуулж чаддаг бөгөөд нэг ёсондоо амьдралаа авч явдаг юм. Нөхрөөсөө үл хамаарч, хамаг асуудалд гар бие оролцох төдийгүй нөхрөө хүүхэд шигээ л үзэж, байнга буруутгаж, зэмлэдэг байна. Гэвч тэд бусдад огт муу санадаггүй бөгөөд гэнэн цагаан цайлган сэтгэлтэй юм. Мөн тэд хамгийн сайн ээж байж чаддаг.

Охины орд
Маш ухаалаг, мэдрэмжтэй бүсгүйчүүд охины ордонд мэндэлсэн байдаг. Тэдэнд мэдэхгүй зүйл гэж үгүй бөгөөд нөхрийнхөө хийх үйлдэл бүрийг тааж, худал хэлсэн ч тэр дор нь барих чадвартай. Энэ нь тэдэнд бурхнаас өгсөн гайхалтай чадвар бөгөөд үүнийхээ ачаар нөхөртэйгөө учраа олж, сайн сайхан амьдрах гүүрийг нь тавьж өгдөг байна. Гэвч тус зан чанараа хэтрүүлэх аваас бусдад төвөг удаж, хань ижлээ залхааж ч мэднэ. Үргэлж ухаантан мэт царайлж, зааж зааварлах нь таныг бусдаас тусгаарлаж, үргээж болохыг анхаараарай.

Жинлүүрийн орд
Гэр бүл нь халуун дулаан уур амьсгал, инээд хөөр дээр тогтдог. Харин тус ордны бүсгүйчүүд гэр оронг хамгийн гайхалтай, диваажин мэт өөрчилж чаддаг аж. Тэд гэрийн ажил, хоол хийхдээ сайн бөгөөд ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон бүхнийг сайн сайхан энерги, инээмсэглэлээрээ даван туулдаг гайхалтай хүмүүс юм. Түүнийг гэрт байхгүй үед өнөөх диваажин мэт өргөө хүйтэн хөндий балгас болон хувирдаг.

Хилэнцийн орд
Үзэсгэлэн гоо төрхөөрөө олныг алмайруулах чадалтай бүсгүйчүүд хилэнцийн ордных аж. Мөн тэд орондоо эр нөхрөө халамжилж, дээд зэргээр үйлчилдэг бөгөөд халуухан, дур булаам байдгаараа онцлог байна. Ганц бие байхыг илүүд үздэг тул, ихэвчлэн хожуу хуримаа хийх нь элбэг. Харин нэгэнт гэрлэсэн бол ханийгаа халамжилж, хайрлаж чаддаг. Зан чанар нь ихэвчлэн хурц, хүйтэн байдаг аж.

Нумын орд
Гал усыг хослуулан эзэмших чадвартай хосгүй бүсгүйчүүд хамгийн сайн гэрийн эзэгтэй байж чаддаг. Тэд жинхэнэ гэрийн эзэгтэй, айлын гэргий байхаас гадна элдэв асуудалд санаа тавьж, бүхнийг шийдвэрлэдэг байна. Хүн бүрийн ааш араншинг олж харьцаж, бүхнийг эв түнжин, зөв байранд оруулдаг тус төрлийн бүсгүйчүүд урт удаан аз жаргалтай гэр бүлийг цогцлоож чаддаг билээ.

Матрын орд
Хэзээ ч амьдрал сөхрөхгүй хүчтэй, чадварлаг бүсгүйчүүд юм. Тэд амьдралыг бүтээж бас бусниулж чадна. Ямар ч асуудлыг төвөггүй шийдэж, гэрийн ажлыг ч сайн хийхээс гадна нөхрийнхөө түшиг тулгуур нь болж өгдөг байна. Тус ордны бүсгүйчүүд ихэвчлэн хөгжилтэй зан чанартай байх бөгөөд үр хүүхдэдээ сайн найз нь болдог.

Хумхын орд
Барьсан тавьснаа мартаж, бага зэрэг уймраа болоод элдэв асуудалд дарагдах боловч энгүй сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд хумхын ордных байдаг. Эхнэрийн тухайд гэрийн ажил, хоолыг гаргаахгүй хийж, үр хүүхдээ сайн өсгөх боловч өөртөө итгэлтэй байдал дулимаг бөгөөд сайхан сэтгэл, даруу байдлаасаа болж бусдад ашиглуулж, дээрэлхүүлэх хандлагатай байдаг аж.

Загасны орд
Тэдний юу бодож, яахыг хүсч байгаа нь тодорхойгүй. Үнэхээр нөхөртөө хайртай эсэх, энэ амьдралдаа аз жаргалтай байгаа эсэх гэхчлэн бүх зүйлс нь нуугдмал, нууцлаг байдаг аж. Тус төрлийн хүмүүстэй учраа олж амьдарна гэдэг бага зэрэг төвөгтэй боловч нэгэнт сайн таньж мэдэн, агуу хайраар нэгнээ тэтгэх аваас танийг хэзээ ч орхиж, ганцаардуулахгүй байх сэтгэлийн хаттай билээ.

сонжоо
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Г.Ариунбаатар Оросын дуурийн шагналын эзэн “Каста Дива” боллоо

03/31/2025

Ордуудын гуравдугаар сарын зурхай

03/04/2025

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.