Үр хүүхэд нь сайн сайхан явбал ээж хүний жаргал тэр. Олонд дэмтэй тустай үйл хийж яваа хүү, охидоороо бахархдаг нь лавтай. Тэд бол Ч.Ганжавхлан, Ч.Ган-Инж юм. Ах нь хүмүүнлэгийн үйлс хийж, ид шидийн ордоныг бүтээж яваа харин дүү Ган-Инж хувь хүний өнгийг тодорхойлж, олон бүсгүйчүүдийг баярлуулж яваа. 
Олон бүсгүйчүүдэд урам зориг, өнгө гэгээ нэмж яваа тэрээр үзэсгэлэнт ээжтэйгээ хамт зураг авалтанд оролцжээ.

