Жүжигчин Ч.Ундралтай анх хамтран дуулж олны танил болж байсан жүжигчин бүсгүй бол Т.Өөдөө. Яг тэдний эрин үе буюу одоогоос 20 жилийн өмнө “од” болж байсан жүжигчин бүсгүй нам гүмхэн амьдрах болсон. Тэгвэл түүнийг жүжигчин Гануухай цахим хуудаснаа олдохгүй хүнийг олж авснаа бичжээ.
Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө “Аримун” продакшны анхны уран бүтээл “Халуун зүрх” уран сайхны кинонд ээжийн дүрийг бүтээж, эргэн үзэгч түмэнтэйгээ уулзсан.
Тэгвэл тэрээр гурван хүүхдийн ээж болсон ч гоолиг төрхөө хадгалж залуухан хэвээр.Нам гүм амьдралыг илүүд үзэх болжээ.