Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцлоо
Мэдээ

“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцлоо

Эрхэм админBy Эрхэм админ11/02/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан, төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр хэлэлцээд шүүгдэгч нарыг бүгдийг нь гэм буруутайд тооцлоо. Тодруулбал, Т.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан хясан боогдуулах замаар бусдаас хахууль авсан, дэд захирал Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарыг эл зүйл заалтаас гадна, 18.6-1-ийн мөнгө угаасан, Т.Бүрэнбадрах, П.Энхтүвшин нарыг мөн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгч З.Болдбаатар дээрх хүмүүсийг гэм буруутайд тооцсон тогтоолоо танилцуулсны дараа шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар хохирол, төлбөр барагдуулах санал гаргаснаар дөрөв хоногийн завсарлага авлаа.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордыг улсад авч, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаярыг томилсон. Улмаар Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөх хууль гаргаж, төлснийг нь урамшуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар түүнд Хөдөлмөрийн баатар цол олгосон билээ.
Харамсалтай нь, тэрбээр албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгоод, ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсныг шүүх ийнхүү тогтоолоо. Тодруулбал, Т.Мөнхбаяр “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга нартай бүлэглэн Тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг эл компанитай байгуулсан байдаг. Улмаар хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон хахууль өгөхийг “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн захирал П.Энхтүвшингээс шаардсан. Хахуулийн мөнгөө Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Цома” оффис, Хан-Уул дүүрэгт байрладаг “Империал хаус” хотхоны гадна гэх байдлаар нийт 1.4 тэрбум төгрөг авсныг мөрдөгчид тогтоосон юм. Уг мөнгөө дээр дурдсан менежер Б.Баттулга болон Б.Пунцагбалжир гэх хүнээр дамжуулан авч байсан нь батлагджээ.
Мөн Салхитын мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах тендерт шалгарсан “Аглаг хангайн уулс” ХХК-тай 2020 оны тавдугаар сарын 18-нд Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дэд захирал Б.Жаргалсайханаараа дамжуулан хахууль авсан үйлдэлд бас холбогдсон. Т.Мөнхбаяр “Аглаг хангайн уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрахаас боловсруулсан хүдрийн тонн тутмаас 10 000 төгрөг авахаар шаардаж, нийт 1.2 тэрбум төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Т.Мөнхбаяр “Би буруугүй, хахууль аваагүй” хэмээн мэдүүлж байсан ч нотлох баримтуудаар түүний гэм буруутай нь тогтоогдсон аж.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.