Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Өнгөрсөн жилтэй харьцуулахад тариалалт 9.7 мянган га талбайгаар нэмэгджээ
Мэдээ

Өнгөрсөн жилтэй харьцуулахад тариалалт 9.7 мянган га талбайгаар нэмэгджээ

Эрхэм админBy Эрхэм админ07/06/2023Updated:12/08/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын Их хурлаас батлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа -2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурлан 2023 оны зорилтоо тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулан газар тариалангийн салбарыг нэгдсэн удирдлагаар  хангаж, хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулан ажиллалаа.

Энэ жилийн хувьд 4, 5 дугаар саруудад хүйтэн сэрүүн, хөрсний дулаан үр суух гүндээ нэмэгдэхгүй, дулааны хангамж дутагдалтай  байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс арай хожуу эхлэж 05 дугаар сарын 15-наас жигдэрснээр урьдчилсан байдлаар 334.7  мянган га-д улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.6 мянган га-д тариалалт хийгээд байна.  Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулан үзэхэд нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га талбайгаар нэмэгдсэн.

skip-share

Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн.

Хаврын тариалалтад 3730 трактор, үр тарианы 2700 үрлүүр, төмс, хүнсний ногооны 460 үрлүүр, хөрс боловсруулах хөдөө аж ахуйн машин 4820 ажиллаж техникийн парк ашиглалт, бэлэн байдлыг 86 хувьд хүргэснээр тариалалтын ажлыг технологийн хугацаанд буюу 17-25 хоногт багтаан гүйцэтгэв.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 313.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 93.5 хувь буюу 292.6 мянган га талбай хээрийн соёололтоор сайн үнэлгээтэй гарсан байна. Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 152.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгдээд байна.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.