Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонин хачин»Монголын нисгэгч нар Францад нэгнийхээ хоолойг хэрчих шахсан гэв үү
Сонин хачин

Монголын нисгэгч нар Францад нэгнийхээ хоолойг хэрчих шахсан гэв үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/31/20242 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МИАТ ХК-ийн “БОИНГ-767” агаарын хөлгийн нисэх багийн гишүүд Францын Парис хотод согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгнийхээ хоолойг хутгаар гэмтээсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тус улс дахь “SIM AERO” сургалт дадлагын төвд дадлага сургуулилалт хийж байсан МИАТ-ын дээрх хөлгийн ахмад, Гавьяат нисгэгч цолтой Б.Асет гэх 60 эргэм насны эр хоёрдугаар нисгэгч Б.Баясгалан гэх 25-26 орчим настай залууд халдсан гэнэ. Энэ сарын 20-21-нд шилжих шөнө болсон уг явдлын дараа Францын хууль сахиулагчид Б.Асетыг цагдан хорьж, Б.Баясгаланд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн мэс засал хийсний дүнд амийг нь аварчээ. МИАТ, ИНЕГ-ын эх сурвалжууд “Ийм явдал болсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Гэхдээ ихэд нууцалж байгаа. Тухайн үйл явдалд оролцсон гэх нисэх багийн ахмад, хоёрдугаар нисгэгч нар энэ сарын 25-нд эх орондоо ирсэн. Халдлагад өртөж хохирсон залуу нь хоолойгоо боочихсон, нүүрэнд нь үүссэн бусад сорви, хөхрөлт арилаагүй явсныг харсан манай ажилтнууд бий” хэмээсэн юм. Тэгвэл МИАТ ХК-ийнхан “Хоёр нисгэгч хоорондоо зодолдсон асуудал гарсан. Гэхдээ хутга, мэсэндээ хүрээгүй. Тэдэнд хариуцлага тооцож, нислэгт гаргахаа больсон” гэж буй. 

Тэдний архи уух болсон шалтгаан нь Монголоос МИАТ ХК-ийн нисгэгч А.Энхжаргал тэргүүтэй гурван хүн Францад очсоноос үүдэлтэй. Тэр үеэр дээрх сургалт дадлагын төвд дадлагажсан нэр дурдсан хоёр нисгэгч сургуулилалтаа дуусаж таарчээ. Улмаар манай улсын таван нисгэгч нийлж согтууруулах ундаа хэрэглэсний уршгаар ийнхүү нэгнээ хүнд гэмтээсэн аж.
МИАТ ХК-ийн нисгэгч нарын хувьд сахилга бат султай, мансууруулах бодис хэрэглэсэн, хоорондоо зодолдсон, ажлын бус цагаар зугаалж яваад нэг нь усанд осолдсон, жижиг оврын онгоцтойгоо осолдсон, ажлаа хийж байхдаа ч чадвар муутай, Хятадын нисэх буудалд нисгэгч нь онгоцоо суулгаж, хөөргөж чадахгүй байсан гэх мэт үйлдэл шил шилээ даран гаргадаг ч дийлэнхийг нь нуун дарагдуулдаг юм. Мөн дээр нэр дурдсан А.Энхжаргал ачаа тээврийн хөлөг жолоодон ХБНГУ-аас гарч, Польшийн нутаг дэвсгэр дээгүүр холбоондоо хариу өгөлгүй удаан хугацааны турш нисэж, тус улсын агаарын цэргийн хүчнийхэн устгах тушаал өгч, сөнөөгч онгоцоо хөөргөж байсан удаатай.
Энэ мэт нислэгийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн үйлдлүүдийг ИНЕГ, тэр дундаа тус газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаныхан хянан шалгаж байх учиртай. Гэвч тус албаны дарга Ц.Бат нь хүүхдээ МИАТ-д нисгэгч болгосон, ашиг сонирхлын зөрчилтэй учраас яаж ч чаддаггүй гэж хардахад хүргэж байна. Уг нь бол иргэний нисэхийн салбарт дагаж мөрддөг “Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах удирдлагын тогтолцоо” гэх бичиг баримтад аюулгүй ажиллагааны талаар тодорхой дурдсан ч манайхан мөрддөг, эсэх нь эргэлзээтэй.
Хэрэв агаарын хөлгийн ахмад нь хоёрдугаар нисгэгчээ хутгалсан үйл явдал нислэгийн үед тохиолдсон бол юу болох байсныг төсөөлөхөд бэрх. Олон хүний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэх байсан нь гарцаагүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

2 сэтгэгдэл

  1. Судлаач иргэн on 11/01/2024 14:27

    Манай нисэх социйн үед л аймаар дампуу байсан..байнга онгоцоо засах гээд доороос нь төмрөөр тулгаж данхраадсан нь онгоцны их цөмөрч байсан..ийм тэнэг ард түмэн онгоц жолоодож болохгуй байхаа..тиймээс би хэзээч МИАТ онгоцоор нисдэггүй…

  2. Jariga.mn on 11/02/2024 13:41

    Aset юм бол халдалгүй яадын Аллах ху Акбар гээл дуусгана шд

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.