Найруулагч Г.Цоггэрэл болон “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэгийн бахархал нь мэдээж тэдний ганц амин хайртай охин Ц.Анударь юм. Тэрээр амаржиж аав ээжийгээ эмээ болгож хөөрхөн зээ төрүүлж өгсөн.
Тэгвэл цахим хуудаснаа “Батнаагаас өмнөх Анука ер нь хүнээс сэтгэл их гуйж, илүү их санаачлага гаргаж, илүү их хичээж хүнтэй үерхдэг байсан юм байна лээ… Харин Батнаатай үерхсэн өдрөөс эхэлж ааан эмэгтэй хүн чинь нээх хичээх шаардлагагүй хайрлуулах ёстой юм байна шүү дээ гэж боддог болсон… Чи нүдэнд нь харагдах гэж хажуугаар нь албаар өнгөрөх шаардлагагүй өөрөө хамгийн түрүүнд чамайг олоод харчихна, чи хамгийн мундаг нь байх шаардлагагүй муу байсан ч тэрийг чинь засаад зөвтгөчихнө, чи хайртай юм болов уу? гэж бас эргэлзэх хэрэггүй хамт байхад угаасаа л надад хайртай гэх итгэлийг чамд харамгүй өгчихнө… Аан эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй суу гэдэг чинь ийм утгатай юм байна шүү дээ гэж ойлгуулдаг… Өөө бас нилээн нухацтай манай хүн… Би болохоор тэнгэрээр хөөрөөд л яваад байна давхар намайг сайнаар засаж залруулна… Тэгээд намайг үнэхээр их хайрлагдах ёстой эмэгтэй хүн гэдгийг байнга мэдрүүлдэг чамдаа баярлалаа” гэжээ.