Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»ИЛ ЗАХИДАЛ: Нотлох баримтыг үл тоож, ажлаа хийхгүй байгаа цагдаагийн албан хаагчид хариуцлага тооцож өгнө үү ЕРӨНХИЙ САЙД АА
Нийгэм

ИЛ ЗАХИДАЛ: Нотлох баримтыг үл тоож, ажлаа хийхгүй байгаа цагдаагийн албан хаагчид хариуцлага тооцож өгнө үү ЕРӨНХИЙ САЙД АА

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/15/2025Шинэчилсэн:01/19/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа
ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭХ нь                                                                                2025*01*15

Өнгөрсөн амралтын өдрүүдэд жанжин Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийж “Засгийн газар огцор” гэсэн уриа лоозон барьж шаардлага тавьсан цаад утга учир нь юунд байв аа.

Жагсаалыг мөнгөөр зохион байгуулсан, санхүүжүүлсэн хүний талаар Ерөнхий сайд сэтгүүлчдэд тодорхой нэр, албан тушаалыг хэлсэн. Тухайн мэдээллийг телевизийн олон сувгаар ч цацлаа. Таны хийсэн мэдэгдэл үнэн бол Дотоодын цэргийн командлагч улс орны аюулгүй байдлыг хангах үүргээ умартаж буй нь аюул юм. Энэ хариуцлагагүй үйлдэл ганц хүнд байгаа юм биш гэдгийг онцолж нэг баримтыг таны анхааралд хандуулъя.

Сүхбаатарын дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөгч Б.Хатансайхан гэгч этгээд өөрт нь хуваарилагдсан өргөдөл гомдлыг шалгахгүй, иргэн хүний эрхийг ашиг сонирхлыг хамгаалахгүй уландаа гишгэж, даргынхаа даалгавар үүргийг үл биелүүлж, өргөсөн тангаргаасаа няцаж байгааг зүгээр хараад сууж байх зүрх сэтгэл надад алга байна.

Би юун тухай яриад байна вэ? Гэхээр 2024 оны 5-р сард иргэн миний бие цагдаагийн газар гомдол гаргасан юм. Ямар гомдол вэ гэвэл улсын байгууллагын албан тушаалтан шүүхэд нотлох баримт, мэдээллийг гаргаж өгөхгүй нуун дарж, хэргийн үнэн зөвийг олоход саад учруулж байгааг шалгаж өгөхийг хүссэн юм.

Ийм тодорхой хэргийг хуулиараа 5 хоногийн дотор мөрлөгч шалгах ёстой ч, 5 сар юу ч хийлгүй, сүүлдээ миний өгсөн нотлох баримтыг “өөрөө цуглуулсан” гэж худал үндэслэл гарган хэргийг хийх санал прокурорт гарган тогтоол бичүүлснийг дээд шатны прокурор миний гомдлоор татан хянаад, тогтоол, саналыг хүчингүй болгож, хэрэг нээн шалгах үүргийг өгсөн боловч том толгойтой мөрдөгч тоож үзэлгүй хэрэг дарж, хэнэггүй царайлан сууж байна.

Цэргийн хүн үүргээ биелүүлэхгүй бол цээрлэл хүлээдэг хуультай ч цагдаагийн удирдлагаас ажлаа хийдэггүй хүнд арга хэмжээ авахын оронд ёс зүйгүй дүрэм зөрчөөгүй гэсэн хариуг иргэн надад илгээсэн байх юм.

Жирийн ажилчин ажлаа хийгээгүй бол хөдөлмөрийн хуулиар ажил олгогч санаачлаагаараа гэрээ цуцалдаг хуультай байхад төрийн албан хаагч цагдаагийн мөрдөгч Б.Хатансайханы хүн хохироож ажил хийхгүй байгааг нь хүндэтгэн үзээд ёс суртахуунтай, сахилгын зөрчил гаргаагүй гэж удирдлага нь улаан цайм хамгаалж байгаа нь цагдаагийн байгууллагад хариуцлага тооцдог хууль журам үйлчилдэггүй болсныг харуулж байна.

Уг нь иргэн хүн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй, албан тушаалтан үүнийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх үүрэгтэй гэж үндсэн хуульд заасан байхад цагдаагийн байгууллага ажлаа хийхгүй байгаа албан тушаалтандаа арга хэмжээ авахын оронд аргадаж, хамгаалж байгаа бусармаг явдлыг  таслан зогсоохгүй бол ард түмэнд аюул учруулж, засаг төрд хариуцлагагүйн ЗУД нүүрлэж байгааг анхааралдаа авах цаг болсон байна.

ИЛ ЗАХИДАЛ БИЧСЭН:                                                     СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОРШИН СУУГЧ ИРГЭН Я.БААТАР

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.