Чикаго дахь монголчууд С.Эрдэнийг дэд консулаар хүлээж авахгүй хэмээн гарын үсэг цуглуулж эхэлжээ
Ардчилсан Намын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух консулаар томилсон.
Энэ шийдвэрийг тус хот орчим дахь монголчууд эсэргүүцэн, дэмжихгүй хэмээн цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ.

change.org сайт дээр иргэдээс цахим гарын үсэг цуглуулж буй бөгөөд одоогийн байдлаар 828 хүн эсэргүүцсэн санал өгсөн байна.