Катарын нийслэл Доха хотод энэ сарын 15-22-нд болсон снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Б.Нарантуяа оролцож, Ази тивийн аварга анхны Монгол тамирчин болов.
Тэрбээр 15 улааны төрөлд өрсөлдөн, нэг ч үе ялагдаагүй бөгөөд тэмцээний шигшээд 2024 оны Азийн аварга Энэтхэгийн тамирчинг 3-0 харьцаагаар ялж, финалд Хонг Конгийн тамирчинг мөн 3-0 харьцаагаар ялжээ.