Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ эзлэж, шулуун шударга зангаараа салбартаа хүндлэгддэг бүсгүй бол Дуучин Г.Эрдэнэтунгалаг юм. Тэрээр саяхан бусад уран бүтээлчдээ нийслэлийн соёлын төвүүдэд тоглохыг уриалсан. Тэгвэл фэнүүддээ зориулан өөрийн цахим хуудсаар шавьтайгаа хамтарсан тоглолтоо хийх болсноо зарлажээ.
Тэрээр өөрийн шавь Ц.Өлзийсайхантайгаа хамтран “Үнэрлээд баймаар үр минь” тоглолтоо тун удахгүй хийх ба одоогоор хаана, хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.