Монгол улсын Дархан аварга, “жижиг” А.Сүхбат аваргын том ах Монгол улсын тод манлай уяач А.Батсүх гэх эр бий. Дүүтэйгээ ихэр гэж эндүүрэгдэж явсан тэрбээр барилдвал барилдчихдаг, хурдан морины төлөө бүх насаа зориулж яваа нэгэн юм.
Орчин цагийн бичигдээгүй хууль болох залуухан бүсгүйг удаах эхнэрээрээ сонгосон цаг саяхан юм. Насны зөрүүтэй ч хайр нь халуун хэвээрээ гэдгээ баталж Монгол улсын тод манлай уяач А.Батсүх нялх гэргийгээ ёстой л бөөцийлж газар гишгүүлдэггүй гэнэ лээ.
Үүнийг батлах агшин саяхан манай дуранд өртсөн юм.
Тодруулбал, Монгол улсын тод манлай уяач А.Батсүх нярайлаад удаагүй залуу эхнэрийнхээ хамт хилийн дээс алхахаар онгоцны буудал дээр байхдаа олны анхааралд ортол халамжилж байв.
Хайр бол халамж юм гэдгийг харуулсан тэдний зургуудаас хүргэж байна.