Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусны улмаас 35 настай иргэн Д сураггүй алга болсон билээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, /2025.09.94/ өдөр нас барсан байдалтай олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.
