Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»П.Сайнзориг: Төрийн хямралыг хуулийн хүрээнд шийдэх шийдэл нь Ерөнхий сайдыг огцруулах явдал
Мэдээ

П.Сайнзориг: Төрийн хямралыг хуулийн хүрээнд шийдэх шийдэл нь Ерөнхий сайдыг огцруулах явдал

coolBy cool10/06/2025Updated:10/06/2025Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн зүгээс  Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдээллээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 40 гаруй гишүүн түүнтэй нэгдэн, гарын үсэг зуржээ. Тэрбээр “Худалч Засгийн газар, Ерөнхий сайдад итгэж чадахгүй” гэдгээ мэдэгдээд МАН-н даргын өрсөлдөөнд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөж, намын Бага хуралд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонх нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын дарга болохыг дэмжээгүй. Энэ үр дүнг Ерөнхий сайд Г.Занданшатар зөвшөөрөхгүй, өөртэй нь өрсөлдсөн хүнээ харлуулах, онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан бусдаар гүтгүүлэх, хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгодоо ашиглах явдал хэрээс хэтэрлээ.  Харах өнцөг болон үйлдлийн сахилга батгүй хүмүүс улс төрийн өрсөлдөөнд орвол нам байтугай, улс гэрээ ч нураахад бэлэн байдаг гэдгийг сүүлийн хэд хоногт өрнөсөн үйл явдлууд харуулж байна. Албан тушаалаа алдаж бас өгч болно. Гэхдээ эрүүл ухаанаа алдаж, төрийг үймүүлж, парламентын засаглалд халдаж, Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Үндсэн хуулийг жижгээр зөрчиж болно гэсэн байр суурийг олон нийтэд нэлээд тарааж буй нь туйлын харамсалтай. Үндсэн хуулийг жижгээр зөрчиж болно гэсэн ойлголт байхгүй” гэлээ.
Эрх мэдэл, албан тушаалын шуналын эсрэг залуучууд бид, намын олон гишүүд үгүй гэж хэлж байна. Өрсөлдөгчөө баримтгүйгээр онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж, доромжилж, айлган сүрдүүлж улс төрийн цаазын ялыг оногдуулдаг юм байна.  Улс төрчдийг, төрийн өндөр албан тушаал хашиж буй хүнийг ёс суртахууны, иргэний ноён нуруутай байхыг иргэд, олон нийт шаардаж байна.  Аливаа хэлмэгдүүлэлт хийх, хэн нэгний илд бамбай болох зорилготой хүнийг  албан тушаалаас халах, огцруулах ёстой болохоос томилж, дэвшүүлж боломгүй. Ардчилсан Монгол Улс мөнхөд оршино. Гэхдээ ардчилал, хуульт ёсыг нь хулгайлж, дарангуйллаар солихоор санаархаж буй “мөнх бус” албан тушаалын шуналтнуудад “Та нар амжихгүй шүү” гэж хэлмээр байна. Улс төрийн дарангуйлал, хэлмэгдүүлэлт, өсөрхөл үнэртсэн сорилтыг Улс төрийн мэтгэлцээн, хуулийн үндэслэл, ёс зүйтэй байж даван туулна. Парламентын ардчилал, хуульт ёсыг хамгаалахын тулд бид тайван бөгөөд хуулийн хүрээнд акц хийнэ. Ярьж хэлж тайлбарлаж байна, харин эрх мэдэл албан тушаалын төлөө улаарч буй хэсэг сандарч, дүрэмгүй тоглож байгаа нь туйлын харамсалтай байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өөртөө дүгнэлт хийх 100 хоног болж өнгөрлөө гэж ойлгох хэрэгтэй. 2024 оны  УИХ-ын ээлжит сонгуульд хангайн бүсийн 10 мандаттай тойрогт унасан хүнийг тооноор оруулж Ерөнхий сайд болгосон, намын хамт олон дэмжиж байсан, гэхдээ намын нөхөд 100 хоногийн дараа дүнгээ тавьж намын дарга болох шаардлагагүй гэж үзэж байна.  Олон улсын жишгээр бол дээрх нөхцөл байдал бий болбол огцруулдаг. Энэ бол асуудлыг шийдэх улс төрийн бөгөөд Үндсэн хуулийн арга зам гэж үзлээ. Өнөөдрийн намын даргын өрсөлдөөнөөс үүдсэн төрийн хямралыг шийдэх хуулийн хүрээнд санал болгох шийдэл нь Ерөнхий сайдыг огцруулах явдал  гэж харж байна. Парламентын ардчилал, хуульт ёсыг хамгаалж  өмнөөхөөсөө ч илүү, мадагүй хоёр дахин, 20 дахин, 200 дахин зоригтой, тууштай байх ёстой юм бол би бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.
улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.