8 настай хүүхдийн цээжийг мэсээр зүссэн этгээдийг шалгаж байна.
Тодруулбал, 10-р сарын 9-ний өдөр бага насны хүүхэд хутгалуулсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Ингээд байрныхаа гадаа явж байсан 8 настай хүүхдийн баруун хөхний доод талд мэсээр зүссэн этгээдийг олж тогтоон, шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
