
-Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалгахад нийт гишүүдийн 71 татгалзсанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар огцорч байна. Ерөнхий сайд танхимынхаа 50 хувь байдаг учраас Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна. Дараагийн Ерөнхий сайдыг УИХ 30 хоногт багтаан томилно.

