Анир поп оркестр байгуулагдаад 3 дахь жилийн ойн босгон дээр хуучны сэтгэлд хоногшсон гайхалтай нэгэн уран бүтээлийг сонсогч та бүхэндээ хүргэх гэж байна.
Монголын сор болсон алдартай хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс манай оркестрын уран бүтээлчид шинэчлэн найруулж цоо шинэ өнгө аястайгаар тоглосоор ирсэн билээ.
Бид энэ удаад Хөдөлмөрийн баатар,төрийн хошой шагналт,ардын жүжигчин Н.Жанцанноровын бүтээл “Би чамд хайртай” киноны хөгжмийг Анир саунд рекордс ххк-ны хөгжмийн найруулагчид шинэчлэн найруулан та бүхэндээ хүргэхэд бэлэн болж байна.

