Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Г.Отгонцэцэг: Хятадын хог, ядуу орны хандивын хувцсанд Олимпын хороо 400 сая төгрөг зарцууллаа гэнэ ээ
Мэдээ

Г.Отгонцэцэг: Хятадын хог, ядуу орны хандивын хувцсанд Олимпын хороо 400 сая төгрөг зарцууллаа гэнэ ээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/22/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.Отгонцэцэг: Хятадын хог, ядуу орны хандивын хувцсанд Олимпын хороо 400 сая төгрөг зарцууллаа гэнэ ээ

“Хүүхдүүдийнхээ тэмцээн, бэлтгэл сургуулилтыг хойш тавин байж айхтар ач холбогдол өгч очтол зүгээр л зураг даруулаад болоо. Бид нар одоо ир гэхээр нь ирдэг яв гэхээр нь явдаг хүмүүс юм уу. Аймар дэмжиж ажиллаж байгаа шүү л гэсэн утгатай шүлэг уншиж байна лээ. Мөн олимпын хороо 80 сая төгрөгийг замын зардалд, 400 сая төгрөгийн бэлтгэлийн хувцсанд зарцууллаа гэнэ ээ.

Энэ хувцас,цүнх гутал 1 хүнийхийг хамгийн өндөр дүнгээр тооцоолоход 1 сая төгрөг гэж бодоход 179 хүнийх 179’000’000₮ гэхдээ хамгийн өндрөөр бодоход шүү. Зүгээр Хятадын хог бараг ядуу буурай орны тамирчдад өгдөг хандивын хувцас. Хэдэн жил ийм байдалтай байх юм бэ? Монгол үйлдвэрээрээ хийлгэсэн нь хамаагүй дээр ядаж л үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Үүнийгээ дэмжлэг гэж хэлэхээс ичмээр өнөөдөр зүгээр хэдэн тамирчин хүүхдүүдээр реклам хийж ажил хийж байгаа дүр эсгэж баахан зураг л авлаа.

Тамирчдын нөхцөл байдал, спортын хөгжил ямар түвшинд байгаа нь огтоос сонин биш. Энэ тэмцээнд хүүхдүүд бүгд өөрсдийн зардлаар оролцож байгаа ба нэг хүүхэд онгоцны билет 4’740’000₮ байр хоолны зардалд 280$ буюу 980’000₮-ны зардал гарган оролцож байгаа. Хүүхэд, залуучуудын дэмжих ямар ч далайцтай, хүртээмжтэй ажил хийхгүй хүний нүд хуурсан халаасандаа мөнгөө л үржүүлэх ажил хийж байгаагаа битгий дэмжиж байна, өгч байна, хөгжүүлж байна гэж нийгмийн өмнө ард түмний өмнө жүжиг тавиад бай гуйя. Одоо болохгүй байгаа зүйлийг шүүмжлэх цаг нь болсон ялангуяа дасгалжуулагч, тамирчид холбоод дугарах болсон.

Тэвчинэ тэвчинэ гэхэд одоо хангалттай. Казахстан, Узбекстан улс тамирчдаа яаж дэмжиж, ямар боломж бололцоогоор хангасан болоод тамирчид нь амжилт гаргаад байна гэдгийг спорт мэдэхгүй хүн хараад ч ойлгохоор хэмжээнд байгаад байдаг манай дээр байгаа нөхрүүд ойлгодоггүй бололтой.Жишээ нь, Казахстан улс бүх зардлыг нь дааж өсвөрийн тамирчдаа жилд 5-6 удаа олон улсын тэмцээнд оруулж, 2-3 удаа хамтарсан бэлтгэлд хамруулж улсын аваргаар медаль авсан тамирчдаа жигд дэмжиж өсвөрөөс нь шигшээ баг барин ажиллаж байна. Манай 1 хүүхэд гэхэд энэ жил 40 орчим сая төгрөгийг ээж ааваараа гаргуулж тэмцээнд оролцлоо.

Монгол Улсынхаа нэрээ өндөрт өргөлөө гэж тэдэнд наалдсан юм байхгүй аав ээж нь өртэй л үлдэж байна. Манайд өсвөр, залуучуудын шигшээ баг ч гэж байхгүй өрөвдөлтэй. Ээж аав нь цалингийн зээл аваад, машинаа зараад, хүнээс мөнгө зээлээд явж байгаа хүүхдүүдээс битгий амжилт нэх. Тийм эрх байх ч үгүй та нарт. Амжилт гаргаад ирэх үед нь хүлээн авч өөрсдийн биеэр баяр хүргэх юм гэнэ ээ. Амжилт гаргахгүй бол угаасаа хүн ч гэж харахгүй л дээ. Амжилт гаргасны дараа дэмжих биш гаргахаас өмнө амжилт гаргатал нь дэмж л дээ. Тэгээд үзэл бодол болохгүй байгаа юмаа хэлэхээр тэр нь бичүүллээ, энэ нь ч бичүүллээ гээд л Казахстан Улсад бас олон жил байсан Монгол хүний хувьд Монгол Улсын маань тамирчдыг багахан дэмжээд өгөхөд л илүү их амжилт гаргана гэдгийг мэддэг болохоор тэвчихгүй бичлээ. Дээрээс нь олон зуун хүүхдүүдээр багшаа гэж дуудуулж байгаа хүний хувьд тэдний өмнөөс дугарах ч хэрэгтэй байх аа” хэмээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.