“Дахиж би дурламааргүй байна”, “Будаггүй уруулын амт” зэрэг дуугаар нь дуучин С.Бичүүг сонсогч олон мэднэ. Өөрийн уран бүтээлүүдийг тасралтгүй бүтээж яваа тэрээр өөрийн охинг урлагруу “уруу татжээ”. Тэрээр саяхан Н.Учралын шүлгээр бүтсэн “Итгэлт анд минь” хэмээх дуу уран бүтээлээ сонсогч олонд хүргэсэн. Уг клипэнд түүний охин тогложээ.
“Ая дуугаар итгэл, урам зориг түгээх нь миний уран бүтээлийн гол зорилго” хэмээн онцолдог түүний охин СУИС-ийн жүжигчний 3-р курсийн оюутан бөгөөд уран бүтээлийнхээ гарааг ийнхүү аавынхаа бүтээлээр эхлүүлсэн байна.

