Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
Мэдээ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна

coolBy cool11/06/2025Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан прокурорын мэдэгдэх хуудсыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Түүнд улс төрийн зорилготойгоор хэрэг үүсгэсэн байх магадлалтай бөгөөд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно гэдэг байр суурьтай байгаа бололтой. УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн нь өнөөдөр түүнийг улс төрийн гэмт хэрэгт татах хэмжээнд хүртэл асуудал өрнөчихөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, 09 дугээр сарын 27-нд болсон МАН-ын даргын сонгуульд Д.Амарбаясгалан олонхын санал авч, МАН-ын дарга болсон байдаг. Гэвч энэ нь түүний өрсөлдөгч Г.Занданшатарт таалагдаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлснээр Монголын улс төр өмнө нь байгаагүйгээр бужигнаж эхэлсэн юм. Тухайлбал, Д.Амарбаясгалан МАН-ын даргын тамгыг хүлээн авснаас ердөө гурав хоногий дараа буюу 09 дугээр сарын 30-нд Г.Занданшатар өрөөндөө мэдэгдэл хийж, “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай нэр холбогдсон” гэж зарлаад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоо мэдэгдсэн байдаг. Б.Энхбаярын хувьд Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан цагаас эхлэн нүүрсний хулгайгаас авахуулаад хүн амины ноцтой гэмт хэрэгт хүртэл гүтгэж эхэлсний учир ийнхүү тайлагдсан билээ. Ийнхүү яаравчлан АТГ-аас түүнд хэрэг үүсгэсэн нь ирэх 7 хоногт болох эрх баригч намын 31 дүгээр Их хурлаас өмнө хуралд оролцуулахгүй байх тактик байх ч магадлалтай юм.

улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.