Олон нийтийн танил эрхэм Д.Мөнх-Эрдэнэ гэр бүлийн баярт мөчөө хуваалцаж, гэргий нь “Алдарт эх”, “Дархан бэр” болсныг дуулгалаа.
Тэрбээр “Хайрт хань минь Алдарт эх, Дархан бэр боллоо. Монголын үрс маш олон болох болтугай. Эх барих эмч, сувилагч, асрагч нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Ийнхүү тэдний гэр бүлд баяр хөөр нэмэгдэж, үр хүүхдийн инээд цангинасан сайхан мэдээг ойр дотнынхон, дэмжигчид нь халуун дотноор хүлээн авч байна.

