Монгол Улсын гавьяат жүжигчин, дэлхийн нэр хүндтэй баритон дуучин Ганбаатарын Ариунбаатар Германы Мюнхен хотод байх үеийнхээ зургаас сошиал сүлжээндээ хуваалцаж олны анхаарлыг татлаа.

Тэрээр цахимдаа “Амрах хэрэгтэй, амралт чинь хүртэл чиний ажил шүү… гэж хэлдэг эмэгтэй” хэмээж гэргийгээрээ гангарчээ.
Г.Ариунбаатарын хувьд дэлхийн томоохон тайзнуудад дуулж, олон улсын уралдаан тэмцээнд түрүүлсэн Монголын нэртэй баритон дуучин бөгөөд Европын хэд хэдэн театрт уригдан тоглодог юм.

