Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/03/2026Шинэчилсэн:06/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбоо /МВХ/-ны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатууд, мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл, үндэсний дээд лигийн багийн эздийг өнөөдөр /2026.06.03/ хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт “Спорт, тэр дундаа багийн спорт хүүхэд залуусыг хамт олонч болгож, нэгэн зорилгын төлөө нэгдэх, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, хариуцлагатай байх суурь хүмүүжлийг олгодог. Хүүхэд наснаасаа волейболоор хичээллэж эхэлсэн хүний хувьд энэ спортыг гэх сэтгэл надад бий. “Алтайн барс” багтайгаа 15 жил энэ их спортын түүхийг бичилцэж явна” хэмээлээ.

УИХ-ын дарга манай улсын жүдо, чөлөөт бөхийн тамирчид олимп, тив дэлхийд бахархам амжилтууд гаргаж байгааг дурдаад, спортын энэ төрлийг төр бодлогоор дэмжиж ирснийг тодотгов. Харин багийн спорт болох волейболыг төрөөс бодлогоор дэмжин, туслалцаа үзүүлэх цаг нь болсон гэж үзэж буйгаа илэрхийлээд, их спортын хөгжилд УИХ-ын зүгээс ч анхаарч ажиллана гэдгийг онцлов.

Ирэх наймдугаар сард Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй талаараа МВХ-ны удирдлага УИХ-ын даргад танилцуулж, тус тэмцээнийг волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын С.Бямбацогт “Хүүхэд ахуй наснаасаа волейболын спортоор хичээллэж ирсэн, энэ спорттой салшгүй холбоотой хүний хувьд хүсэлтийг баяртайгаар хүлээж авч байна” хэмээгээд, Спортын салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллахаа илэрхийллээ.

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улс Азийн волейболын газрын зураг дээр ямар байр суурь эзлэх вэ гэдгийг харуулах том боломжоос гадна волейболын спортоор хичээллэдэг, энэ спортод дуртай иргэдийн урам зоригийг бадраах, Монголын волейболын спортын дараагийн 100 жилийн хөгжлийн үндсийг тавих чухал ач холбогдолтой юм.

Монголын волейболын холбооны удирдлага, зохион байгуулалтын хүрээнд тамирчид, насанд хүрэгчдийн шигшээ баг болон оюутан, залуусын баг тамирчид олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байна. Ирэх жил Монгол Улсад волейболын спорт үүссэний түүхт 100 жилийн ой, МВХ байгуулагдсаны 70 жилийн ой тохиох гэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.