Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Ц.Элбэгдоржийн хонгилын шүүгч, прокурорууд нас барсан хүнд ял ногдуулж байсан гашуун түүх
нийтлэлчид

Ц.Элбэгдоржийн хонгилын шүүгч, прокурорууд нас барсан хүнд ял ногдуулж байсан гашуун түүх

coolBy cool04/01/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнгөрсөн оны сүүлээр “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд Ерөнхийлөгч асан Ц,Элбэгдорж, Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд асан, Хууль цаазын тэргүүн зөвлөх асан Д.Дорлигжав нарыг гэм зэмгүй бизнесменүүдийг хэрхэн дарамталж олон зуун сая төгрөг авч байсан тухай мэдээллийг ил болгож тэдний нүүрний арьсыг хуу татаж олны анхаарлын төвд оруулсан. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн баасан гарагт С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор илрүүлсэн болохыг баталсан 26 минутын бичлэг ил болж хуулийнханы үнэн нүүр царайг ил болголлоо.

Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд хууль хүчнийхэн шударга ёсыг булшилж олон гэм нүгэл үйлдэж байсан удаатай. Тодруулбал, хонгилынхон 2014 онд бизнесмен Х.Анхбаяр, Газрын тосны дарга агсан Д.Амарсайхан нарыг хилс хэрэгт гүтгэн, авлигын хэргээр яллаж байсан. Ингэхдээ Д.Амарсайхан агсныг яллагдагчаар татсан тогтоол үйлдэлгүй, яллагдагчаар байцаан цагдан хорьж, нас барсаных нь дараа шүүх хурлыг нь хийж гэм буруутайд тооцож байсан юм. Ямартай ч амьгүй албатуудын дүрд хувирсан байцаагч, прокурор, анхан болон даваж заалдах шатны шүүгчид Д.Амарсайхан агсныг яллан гэм буруутайд тооцон, алх цохиж байсан бол Улсын Дээд шүүхийн шүүгчид талийгаачийг цагаатгалгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо гэм зэмгүй бизнесменийг гэм буруутайд тооцож ялыг нь хэвээр үлдээж байсан нь 21 дүгээр зууны хамгийн хачирхалтай шүүхийн шийдвэр хэмээн нэрлэгдэж байсан юм.

Уг нь Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байсан. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан бол эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй гээд тодорхой заасан ч үүнийг мөрдөөгүй. Дээр хэлсэнчлэн уг үйл явдал Монголын хуулийнханы хамгийн том эмгэнэл байсан ч шүүгчийг гаргасан шийдвэрийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх хууль манай улсад байхгүй учраас хоёр хүн хохирч гэмтэн болж үлдсэн хэрэг. Тиймээс л талийгаачийн гэм бурууг тогтоогоогүй хэрнээ хэн нэгний ашиг сонирхлыг гүйцэлдүүлж үхэлд хүргэсэн Улсын яллагч О.Сарангэрэл, Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхийн шүүгч Б.Батболор, Г.Есөн-Эрдэнэ, С.Батгэрэл нараас энэ хэргийн жинхэнэ захиалагч хэн байсан бэ гэдийг асуувал зохилтой. Учир нь талийгаачийг шоронд хорих, батлан даалтад гаргахгүй байх шийдвэрийг шүүгч Б.Батболор, прокурор О.Сарангэрэл нар гаргаснаас үүдэж талийгаач шоронгийн уулзалтын өрөөнд амь насаа харамсалтайгаар алдсан. Мэдээж энэ хүмүүстэй бас нэг нэр холбогдох хүн нь Д.Амарсайхан агсныг байцааж байсан байцаагч Э.Бямбажав. Тэрбээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн оронд талийгаачийг яллагдагчаар татсан тогтоол нь байхгүйг мэдсээр байж түүнийг хорих шийдвэрийг гардаж гүйцэтгэсэн нэгэн билээ.
Хэрвээ тэд талийгаачийг батлан даалтад гаргасан бол тэрээр өнөөдөр өөрийнхөө гэм буруугүйг тогтоож бусдын хамт нэр төрөө цэвэрлэх байсан нь лавтай. Ямартай ч дээрх нэр бүхий хуулийнхан буруугүй хүнийг хорьж байгаад аминд нь хүрсэндээ бантаж, нас барсан хүний шүүх хурлыг яаран сандран хийж байсан нь цаанаа маш том ашиг сонирхол нуугдаж байсныг гэрчилж байна.

Энэ бүх үйл явдлаас харахад С.Зориг агсны хэрэг дээр зохион байгуулалттайгаар ажилласан хонгилийн мафичид Д.Амарсайхан агсны хэрэг дээр ч мөн адилхан ажиллажээ гэж харагдаж байна. Эцэст нь эздийн дохио зангаагаар хөдөлдөг хууль хүчнийхэн гэм зэмгүй энэ мэт олон хүнийг учруулсан хохирол байхгүй, хийсэн хэрэг байхгүйг мэдсээр байж хэрэгтэн, ялтан болгож хэлмэгдүүлж байсанг тогтоох цаг нь одоо л ирж буй бололтой.

Р.Саруул

сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ-аас шалгаж байна

05/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.