Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Хэн нь мэргэжлийнх вэ?
нийтлэлчид

Хэн нь мэргэжлийнх вэ?

coolBy cool04/10/2019Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Манай сайт өнгөрсөн хугацаанд Монголын төрийн албанд тэр тусмаа соён гэгээрүүлэх хамгийн чухал салбар болох боловсролын салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдаж буй талаарх мэдээллийг олонтаа хүргэж ирсэн. Энэ удаа олон зүйл нуршилгүй доор өгүүлэх хоёр хүний хэн нь боловсролын салбарын жинхэнэ мэргэшсэн боловсон хүчин болохыг олон нийтэд нээлттэй байгаа мэдээлэлд тулгуурлан харьцууллаа. Уншигч та мэргэн оюундаа тунгаана биз ээ.

Ганц ширхэг шүдэнзний ҮНЭ ЦЭНЭ

Төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй Б.Баярсайхан жүжигчин дүүгээрээ ганцхан ширхэг шүдэнз зуруулаад л Монгол Улсын ирээдүй хойчийг бэлтгэх бодлогыг тодорхойлогч хамгийн чухал салбарын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд очсон. Тэрээр энэ албан тушаалд дуулиан шуугиантай ирсэн шигээ мөн л дуулиан шуугиан дагуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан нэгэн. Тодруулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдах үед буюу 2016 оны аравдугаар сард Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдож байсан бол 2017 оны долдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй” гэдэг үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байлаа. Гэвч тэрээр шүүхэдсээр албан тушаалдаа эргэн ирж байв. Ажилдаа эргэж орсон ч энэ албан тушаалд огт тэнцэхгүй гэдгийг нь түүнтэй холбоотой олон ч үйл явдал гэрчилдэг.

Б.Баярсайхан гэж хэн бэ?

Өөрийн намтартаа төгссөн сургуулиа зохиосон, яамны ажилтнуудын өмнө ёс зүйгүй аашилсан гээд маш олон муу мэдээлэл гарснаас үүдэж БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа тайлбар хүртэл хийж байсан удаатай. Тэрээр “Сүүлийн өдрүүдэд манай яамны төрийн нарийн бичгийн даргын хувь хүний ёс зүйгүй үйлдлийг тойрсон мэдээлэл нийгмийг бухимдуулж байгаад харамсаж байна. Төрийн өндөр хариуцлагатай албанд ажиллуулах хүмүүсийг томилохдоо мэргэжлийн шаардлагыг чухалчлахаас гадна хувь хүний төлөвшил, ёс зүйн шалгуурыг нэн тэргүүнд анхаарах ёстой.Өөрийнхөө хийсэн буруу үйлдэлд бусдыг буруутгаж, албан тушаалын дарамт үзүүлж бүр ч болохгүй. Төрийн албан хаагчдын төлөө шударга үгийг хаана ч хэлж, хамгаалах болно оо” хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн тэрээр энэ үгээ дахин бататгаж сайдын ажлаа өгөх өдрөө чуулганы танхимд одоогийн сайд Ё.Баатарбилэг болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан “Б.Баярсайхан нь ёс зүйгүй, төрийн ажлын туршлагагүй хүн тул энэ хүнийг солихоос нааш БСШУСЯ-ы ажил явахгүй ээ” хэмээн хэлж байсан юм. Гэтэл Б.Баярсайхан шүүмжлэлийг үл огоорч одоо хүртэл албан тушаалдаа байсаар байгаа нь дүүгийнх нь зурсан шүдэнз ямар их үнэ цэнэтэй болохыг харуулж байна. Эцэст нь Б.Баярсайхан ажилдаа эргэн ирснээр боловсролын салбарт ямар ахиц дэвшил гарсан бэ гэсэн асуултууд гарч ирнэ. Энэ асуултын хариултыг уншигч та бүхэнд үлдээе.

Боловсролын салбарын мэргэшсэн АКУЛ

Боловсролын салбарын мэргэшсэн акул гэж салбартаа үнэлэгдэж чадсан хүн бол Ж.Болормаа. Түүний хувьд Б.Баярсайханы дараа буюу 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан нэгэн. Гэвч удалгүй түүнийг томилсон Ж.Эрдэнэбатын Засгийн газар У.Хүрэлсүхий Засгийн газраар солигдож Ж.Болормааг улстөрийн шахаагаар албан тушаалаас нь чөлөөлж байсан түүхтэй. Хэрэв тухайн үед салбарын сайд нь засгаас өгсөн үүрэг чиглэлийг сөрж мэргэжлийн боловсон хүчнээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хангасан бол өнөөдөр тус салбарын нэр хүнд шалдаа унаж олон хүнд чичлүүлэхгүй байсан болов уу. Тиймээс боловсролын салбарт одоо ажиллаж байгаа ТНБД Б.Баярсайхан болон ТНБД асан Ж.Болормаа нарын намтар хийгээд мэргэшсэн төрийн албан хаагчийн ялгаа ямар их зөрүүтэй байгааг энэхүү нийтлэлээр хөндөж буй билээ.

Ж.Болормаа гэж хэн бэ?

Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 30 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Ямартай ч түүний сургуульд суралцсан байдал, эрхэлж байсан албан тушаал зэрэг нь Б.Баярсайхантай харьцуулшгүй арвин туршлага хуримтлуулсан нэгэн гэдгийг түүний намтар бэлхэнээ харуулж байна. Өөрөөр хэлбэл Ж.Болормаа, Б.Баярсайхан шиг намтраа зохиосонгүй, шүдэнз зуруулж төрийн албанд орж ирээгүйг түүний явсан зам мөр гэрчилж байна гэсэн үг. Учир нь Ж.Болормаа боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа Багшийн ёс зүй харилцаа дүр төрхийн чиглэлээр 2003 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд одоо ч хүүхдийн төлөвшил хүмүүжил, эцэг эхийн хүүхэдтэйгээ хэраэн харьцаж ажиллах талаар олон ажил санаачлан хийж буйг мэргэжил нэгт нөхөд нь ярьж байна.

Эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь хэлсэнчлэн Төрийн албаны шинэ хуулийн хэрэгжилт, мэргэжлийн хүнийг тогтвортой ажиллуулна гэсэн амлалт даалгавар хаана байна вэ. Өөрийнх нь Засгийн газарт намтраа зохиосон, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэсэн, төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүн улсын чухал салбарын ажлыг цалгардуулж байхад мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах уу гэж асуумаар байна.

Өөрөөр хэлбэл, бусад улс орон боловсролын бодлогоороо ирээдүйн иргэнийхээ дүр төрхийг тодорхойлж байхад манай улсад эсрэгээрээ
боловсролын салбарын боловсон хүчний залгамж халаа устаж буй нь энэ төрийн эмгэнэл хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ам ажил хоёр хэрхэн зөрдөгийг Б.Баярсайхан харуулж байна. Тиймээс Ерөнхий сайд аа, боловсролын салбарын залгамж халаанд одоо л анхаарлаа хандуулж энэ салбарт мэргэжлийн хүнийг нь яаралтай томилохгүй бол магадгүй та түүхэнд хараар нэрээ мөнхлөх Ерөнхий сайд ч болж мэднэ шүү.

Үргэлжлэл бий…

Р.Саруул 

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа

04/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.