Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Бөхбат бөхийхгүй
нийтлэлчид

Бөхбат бөхийхгүй

coolНийтэлсэн: cool05/16/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бөхбат бөхийхгүй…

Ээждээ хэнздэж ирсэн ийм нэгэн хүүг би таньдаг юм. Харц нь дэндүү ихийг хүүрнээд байдаг Бөхбат хүүгийн ээж С.Шүрэнцэцэг. Бас л миний нүүр номын найзуудын нэг. Өглөө орой болгон постыг нь харсаар байгаад өнө удаан нөхөрлөсөн юм шиг дотно болчихдог FB найзууд байдаг даа. Уулзаагүй ч уулзсан мэт, гар барьж үзээгүй ч гангар гунгар гээд хөөрөлдчихсөн мэт. Ээж хүү хоёр миний хувьд тийм л эгэл найз. Хүүг би том болж байгаа болов уу гэж анхаарна. Ээж нь хүүгээ өргөөд дийлэхгүй ядарч яваа болов уу гэж заримдаа санаа зовно. Ухаалаг харцтай, тэвчиж сурсан Бөхбат хүү төрөлхийн хоёр түнхний мултралтай, тавхайн хөгжил байхгүй. Тиймээс өгзгөө цоортол хоёр гартайгаа хамжиж байгаад суугаагаараа явна. Өнөөдрийг хүртэл түүнд хоёр хөлөөрөө газар тамгалах боломжийг ямар ч эмч амлаж байгаагүй юм. Учир нь энэ бол түүний хувьд амьд үлдэх, үгүйгээ сорьж, азаа үзсэн том эрсдэл.

 

Харин энэ удаа Казакстаны эмч нар “Хүүг чинь хөл дээр нь босгоно оо, гурван сар шаардагдана” гэж хэлжээ. Тэдэнд 30 сая төгрөг хэрэгтэй. Ээж хүү хоёр эрвийх дэрвийхээрээ л зүтгэж байна.

С.Шүрэнцэцэг эгч номын санч. Бас яруу найргийн хоёр номтой. “Хурд” хамтлагийн ухаарал хөглөсөн олон сайхан дууны үгийг бичсэн. Энгүй энэ орчлонг эгэлхэн туулж яваа, өөрсдийн зовлонг өрөөлд үүрүүлчихгүй юмсан гэж чадлаараа хичээдэг ийм л ээж хүү хоёр. Удахгүй тэд явна, хүний газар хүнд хэцүүг үүрнэ. Гэхдээ хөлтэй болоод ирнэ. Бөхбат хүү бөхийхгүй. Яг ийм зовлонг туулж яваа олон олон хүүхдэд шинэ боломж байгаа гэдгийг харуулна.

 

Үүний тулд тэдэнд таны сэтгэлийг тээсэн хандив хэрэгтэй. Эсвэл Шүрэнцэцэг эгчийн шүлгийн номыг худалдан авбал та хүүг өргөөд босголоо л гэсэн үг. Нэг ном, нэг уншигч аянд нэгдэж, “Цэцэгс дуулж ургадаг” номыг хүргэлтээр авахыг хүсвэл, Бөхбат хүүгийн бөхийж нугараагүй тэвчээрт тулах цэг болмоор байвал 99764906 утсаар учир явдлыг мэдээрэй .

 

За манайхаан, FB-гээс асуулга ирээд бдаг болохоор данс энэ тэр тавьж болохгүй бна. Утсаар нь уйгагүй холбогдоорой.

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.