СҮХБААТАР ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөгийн талаарх мэдээлэл
Өдөрлөгийн зорилго: Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, оюутан залуус, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, оюутан, сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг 2019 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Уг ажлын хүрээнд “БИ ЧИНИЙ ТАЛД” аяныг албан ёсоор эхлүүлж байна.
Өдөрлөгийн хамрах хүрээ:
-Төрийн байгууллагууд оролцож төрийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос хүргэнэ
-Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, сурагчид, эцэг эхчүүд, их дээд сургуулийн оюутнууд
-Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагууд
Өдөрлөгийн үеэр:
-Бүх төрлийн хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл олгох.
-Төрийн бүхий л үйлчилгээг үзүүлэх “НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээ ажиллана.
/Сүхбаатар дүүргийн Татварын газраас 1 дүгээр улирлын тайлан бүртгэх, татварын байгууллагад хугацаандаа бүртгүүлээгүй тайланг тус тус торгуульгүй бүртгэх, Эрүүл мэндийн байгууллагаас даралт үзэх, сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай иргэдэд зөвлөгөө өгөх, гэмтэл, мэс засал, хүүхдийн эмчийн үзлэг зөвлөгөө гэх мэт бүх төрлийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ/
-Урлаг, соёлын төрөл бүрийн үзүүлбэр, тоглолт.
-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомуудыг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх болно.