Японд болсон газар хөдлөлтийн үед нэгэн ээж үрийнхээ төлөө өөрийгөө золиосолсон үнэн бодит түүхийн тухай хүргэе.
Газар хөдлөлт Япон хотыг бүрэн сүйтгэсний дараа аврагчид залуу эмэгтэйн байшинд хүрч очжээ. Гэрт орох үедээ аврагчид залуу эмэгтэйн амьгүй болсон биеийг нурангин дотроос олж харсан байна. Гэхдээ аль хэдийнээ нас барсан эмэгтэйн бие ямар нэг зүйл рүү тэмүүлсэн мэт харагдаж байлаа.
Тэр залбирал үйлдэж байгаа хүн шиг өвдөглөчихсөн, бие нь урагш налчихсан, 2 гар нь ямар нэгэн зүйлийг хамгаалж байсан юм шиг харагдаж байв. Газар хөдлөлтийн улмаас байшин нурахдаа эмэгтэйн хуруу, толгойн хэсэгт хүнд гэмтэл учруулсан нь үхлийн шалтгаан болсон нь илт байв.
Аврагчдын багийнхан нэлээд зүтгэж байж эмэгтэйн биед хүрж болохуйц жижигхэн нүх гаргаж, нарийхан нүхээр гараа сунгаж биед нь хүрчээ. Тэд эмэгтэйг амьд байж магадгүй гэсэн найдлага горьдлогыг тээсэн хэвээр л байв. Гэхдээ түүний хөрч, хөшсөн бие бүх горьдлогыг талаар болгов.
Нэгэнт түүнийг амь үрэгдсэнийг мэдсэн багийнхан байшинг орхиж, дараагийн байшин дахь хүмүүсийн амьд эсэхийг шалгахаар яарлаа. Дараагийн байшин луу явж байх замд аврах багийн ахлагчийн сэтгэл яагаад ч юм өмнөх байшинруу татагдаад байв. Тэр яагаад гэдгийг нь мэдэхгүй ч дахин өмнөх байшинд очиж сайтар шалгахыг хүсч байлаа.
Аврах багийн ахлагч эргэж очоод эмэгтэйн цогцосны хажуугаар нарийхан зай байгааг гараараа тэмтэрч үзсэн бөгөөд цогцосны доод хэсэгт эрэл хийжээ. Гэнэт ахлагч баяр хөөртэйгээр “ хүүхэд ! энд хүүхэд байна “ хэмээн хашгирлаа. Аврах багийнхан нас барсан эмэгтэйн эргэн тойрон дахь эвдэрч хэмхэрсэн нурангийг зайлуулав. Эмэгтэй цэцгэн өлгийнд ороосон 3 сартай бяцхан үрээ хамгаалахын тулд өөрийн биеийг хамгаалах хэрэгсэл болгон золиосолсон байв. Тэрээр үрээ хамгаалахын тулд гайхалтай эр зориг гаргасан нь илт.
Жаалхүү аврах ажиллагаа дуусах хүртэл юу ч болоогүй мэт тайван унтаж байжээ. Хүүгийн ээж бяцхан үрдээ бүхнийг эвтэйхэн бас тайван, амгалан байхаар зохицуулж өөрийнхөө биеэр хучсан байсан учраас хүү ямарч гэмтэл аваагүй байлаа. Эмч нар ч үзлэг хийхээр тун удалгүй ирсэн байна. Тэд ирээд хүүгийн өлгийг задлах үед нэгэн гар утас олжээ. Утасны дэлгэцэн дээр бичсэн мессеж тодоос тод дурайж байв. “ ӨӨДӨСХӨН ҮР МИНЬ ЧИ АМЬД ГАРДАГ Л ЮМ БОЛ ИЖИЙГЭЭ ЧАМД ХАЙРТАЙ БАЙСАН ГЭДГИЙГ САНАЖ ЯВААРАЙ. “ гэж бичсэн байлаа. Гар утсыг байшингийн ойролцоо байсан хүмүүс бүгд гар дамжуулан уншиж, нулимсаа арчин зогсоно.
“ ӨӨДӨСХӨН ҮР МИНЬ ЧИ АМЬД ГАРДАГ Л ЮМ БОЛ ИЖИЙГЭЭ ЧАМД ХАЙРТАЙ БАЙСАН ГЭДГИЙГ САНАЖ ЯВААРАЙ. “
Үрийнхээ төлөө өөрийнхөө амийг хэзээ ч хайрлахгүй эх хүний сэтгэл гэдэг л энэ байхдаа. Өөр ямар ч агуу хүч эхийн хайрыг гүйцэхгүй биз дээ.
Би үүнийг уншаад үнэхээр уйлахгүй байж чадаагүй. Унших бүрт ижийгээ улам ихээр хайрладаг. Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Фэйсбүүк