Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Маршал Рошын оёдолчин эмэгтэй
нийтлэлчид

Маршал Рошын оёдолчин эмэгтэй

coolНийтэлсэн: cool06/10/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Маршал Рошын оёдолчин эмэгтэй

Францын нэр хүндтэй өдөр тутмын сонинд Роан хотын Маршал Фош гудамжны 35 тоотод үйл ажиллагаа явуулдаг Монгол загвар зохион бүтээгч, оёдолчин Энхтуяа Лафейгийн талаар онцлох нийтлэл гарчээ. Тэрээр 25 жил тус хотод, яг л энэ гудамжиндаа оёдолын салон ажиллуулж байгаа бөгөөд урлан нь тун өвөрмөц төдийгүй жижигхэн дамартай утаснаас авхуулаад оёдлын машин, загварын зураг бүр нь түүх өгүүлнэ. 25 жилийн турш өвөрмөц, дэгжин загвар чанартай хийцээрээ хотдоо бишрэгдэж байсан энэхүү урлан өндөр хөшгөө өнөөдөр хааж байна. Учир нь урлангийн байрын худалдан авах эрхэм гарсан учраас ийнхүү дотно нөхөд, зочидоо Энхтуяа Лафей урьжээ.


Тэрээр 25 жилийн өмнө Братислав хотод ирээдүйн ханьтайгаа танилцсан. Хамтдаа амьдралаа эхлүүлэх хуримаа Монголдоо болон Франц улсад хийж байжээ. Анх Роан хотод ирээд оёдол, эсгүүр, загварын чиглэлийн урлан ажилуулахад хэлний бэрхшээлээс өгсүүлээд олон хүнд даваа түүний өмнө тулгарч байсан хэдий ч тэрээр ажиралгүй даван туулж, Роандаа төдийгүй Франц улсад нэртэй Монгол эмэгтэй болж чадсан юм. Москва хотын Текстилийн академид загвар зохион бүтээх чиглэлээр сургууль төгссөн. 1995 онд оёдлын салоноо нээснээр хотын төвийн брэндийн их дэлгүүрүүд, жирийн иргэд хүртэл ирж үйлчлүүлдэг нэртэй газар болжээ. “ Хүн өөрөө хийнэ гэж зүтгэвэл болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй” гэж тэрээр хэлж байна. Чөлөөт цагаа Монгол –Францын нийгэмлэгийн ажилд зориулдаг.

Торго салон, Загвар зохион бүтээгч Соёлмаа гээд өөрийн улсдаа алдартай зураач, урчуудын үзэсгэлэн болон шоуг Франц улсад зохион байгуулахад гар бие оролцжээ. Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, оёдлын утасны хэм хэмнэлийг урлахдаа хоёр улсын харилцааг ч гүнзгийрүүлэхэд жирийн нэгэн Монгол бүсгүй ямар үнэтэй хувь нэмэр оруулж чаддагийг Маршал Фош гудамжны хатагтай харууллаа. Түүний оёдлын утаснууд алтан хэлхээ, холбоог хамтдаа урлаж байсан түүхтэй.

Өнөөдөр Монгол хатагтайг нэртэй салон өндөр хөшгөө буулгаж байгаа ч маргааш тэрээр Монгол Францын харилцааг өргөжүүлэхээр төлөвлөсөн олон ажлуудаа үргэлжүүлсээр байна гэдгээ ч хүндэт зочиддоо өгүүлсэн. 25 жилийн турш Роан хотод ажилласан Монгол бүсгүйн оёдлын салоныг олон хүн үгүйлнэ дээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.