Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Дэлхийн хамгийн аз жаргалтай хүн Мэтью Рикарын нууц
нийтлэлчид

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүн Мэтью Рикарын нууц

coolНийтэлсэн: cool06/12/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрдэмтдийн үзэж байгаагаар тэр дэлхийн хамгийн аз жаргалтай хүн. 1946 онд Францад төрж Парисын элитүүдийн дунд өссөн, өдгөө Буддын шашны лам Мэтью Рикар Pasteur институтыг төгсчээ. Одоогоор Балбад амьдарч байгаа тэрээр оюун санааны 10 ном гаргаж, хоёр кино хийсэн байна.

Түүний тархины мэдрэлийн импульс болон оюун санаагаа удирдах чадвар гайхмаар өндөр аж. Тэрээр “Хүн аз жаргалаа зүгээр ч нэг бүтээдэггүй. Сэтгэл санааны энэ төлөвт өөрийгөө үргэлж дадуулах хэрэгтэй” гэжээ. Цаашлаад хүн бясалгах замаар өөрт гайхмаар өөрчлөлтийг авчрахыг сануулсан байна.

Бясалгасан цаг нийтдээ 10,000 болоход хүний сэтгэл гутрал оргүй болж аз жаргал, баяр хөөр зэрэг эерэг эрчим үлэмж ихэсдэг. Үүнээс гадна түүний аз жаргалтай байдлаа хэрхэн хадгалах талаар ямар зөвлөгөө өгснийг харъя.

-Өөрийнхөө талаар их бодох, бүгдийг өөрт тааруулж өөрчлөх гэвэл хүн хямралд амархан ордог. Энэ хорвоог хэцүү гэж бүү бод. Аминч үзлийг үгүй болгох хэрэгтэй.

-Хүмүүсийн төлөө амьдрах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө бүү золиосол. Сэтгэлийн тэнцвэртэй байдлаа хадгалж сурснаар улам хүчирхэг болдог.

-Аз жаргалыг зөв газраас хайвал хэн ч аз жаргалтай нэгэн болж болно. Аз жаргал бол аз жаргалтай “Болох” бус аз жаргалтай “Байх”-ын талаарх асуудал.

-Энэ нь салют адил гэнэт тэсрэх асуудал ч биш. Эхлээд аз жаргалтай хүн болъё гэж шийд. Дараа нь үзэн ядалт, ямар нэг зүйлээс зууралдсан байдал, түрэмгий зан, атаа жөтөө, шунал болон бардамнал зэргийг өөрөөсөө авч хая. Оронд нь эерэг эрчмийг нэмэх үйлийг байнга хийх хэрэгтэй.

-Бусдыг дүгнэх гэж цаг алдахын оронд өөр лүүгээ илүү их өнгий. Хүний оюун санаанд сөрөг бодол их байхад эерэг бодол бага орон зай эзэлнэ. Эсрэгээрээ эерэг бодол их бол сөрөг бодол багтах зай бараг үгүй. Эдгээрийг өөрт хэрэгжүүлж сурсан байхад над шиг таван сарын дотор 70 удаа онгоцонд суусан ч ядрахгүй, уйдахгүй байж чадна.

-Мөн гаднах нөхцөл байдал ямар ч байлаа гээд үүнд хэрхэн хандахаас бүх зүйл шалтгаалдаг. Аз жаргалыг мэдрэмж, эмоци гэвэл өнгөцхөн ойлголт болчихдог. Харин жинхэнэ аз жаргал бол аз жаргалтай орших, оршиж сурахын нэр. Аз жаргал бол ямар нэг зүйл хүсээд түүнийгээ олж авах мэдрэмж биш. Харин өөрийн дотроос ундруулж сурах чадамж юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.