Өөрийгөө сошиалд өгзөг Баярмаа гэж олны танил болгосон эмэгтэй бол фитнесс Баярмаа. Тэрбээр би 37кг жинтэй, жингийн алдагдалтай жаахан ядравал унадаг туранхай охин байлаа. Тэр үед жин нэмэх бүхий л витамин эмчилгээ хийлгэж үзсэн ч бараг л өөрчлөлтийг өгдөггүй, бүх л зүйлд гунигтай сэтгэл дундуур алхдаг байлаа. Гэхдээ тууштай бэлтгэл хийсэн нь өнөөдөр миний хамгийн сул тал байсан хөл өгзөгийг маань гайхамшигтай үзэсгэлэнтэй болгож өөрчилсөн.
Фитнесс миний биеийгсайханаар өөрчилж, сэтгэлийг тэвчээрээр дүүргэдэг. Би өдөр бүр сайхан биений төлөө, сэтгэлийн хүчний төлөө 2 цагийг бэлтгэлд зориулдаг. Та ч гэсэн өөрийнхөө төгс гоо үзэсгэлэнг өөрөө л бүтээж чадна. Сайхан бүхэн, хүсэл мөрөөдөл бүхэн биелэшгүй биш, зөвхөн чадна гэсэн сэтгэлийн хүч, тууштай хөдөлмөрийн цаана л оршдог.
Аливаа юмны эхлэл гэдэг үр дүнгийн 50% нь бүтчихлээ гэсэн үг гэдэг шүү дээ. Үлдсэн 50% нь өөрөө өөрийгөө ялан дийлэх өдөр бүрийн сэтгэлийн тэнхээ юм шүү” хэмээж байсан удаатай. Тэгвэл Баярмаа нь шинэхэн уруултай болжээ. Гоо сайхандаа ихээхэн анхаарч байгаа гэнэ шүү. Ингээд өнгөрөгч сард уруулдаа батокс шахуулсан гэдгээ өөрийнхөө влогтоо илчилжээ.