Монгол улсыг анх удаа зорин ирсэн БНСУ-ын залуу хосын Монгол дахь хуримын зураг авалт нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна.
Хосууд долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулсан олон улсын гүйлтийн тэмцээнд оролцсон байна. Тэд энэ үеэрээ Монголын хөдөө тал нутгийн байгальд хуримын зургаа авахуулахыг хүсжээ. Тэдний хуримын зургийг монгол гэрэл зурагчин Г.Ганбилэг авч, аз жаргалтай мөчийг нь хуваалцаж, хэзээ ч мартагдашгүй дурсамж болгон хадгалан үлдээжээ.
Залуу хос байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлж, Цонжинболдог цогцолбор, “13 дугаар зуун” амралтын газарт очиж, гурав хоногийн турш зургаа авахуулсан гэнэ.