Монголын загварын ертөнцийн эрхэмсэг хатагтай, техникийн ухааны доктор, “Шилмэл загварын ордон”-ы захирал асан, “Ганга гоёл” компанийг үүсгэн байгуулагч, бидний дотны эгч Бэх-Очирын Дунгаамаа 2019.9.17 нд өвчний улмаас таалал төгслөө.
Урлагийн биднийг байнга дэмжиж, орох тоолонд дэгжин савнаас цай кофе аягалан инээмсэглэн яриаг минь анхааралтай сонсдог байсан таны орон зай үлэмж билээ. Таны хувийн өндөр соёл, мэдлэг халуун дулаан зөвлөлгөө миний хувьд маш чухал байдаг байсан.
Тантай утсаар ярихдаа “дуунд гардаг Дунгаамаа эгч, сайн уу?” гэхэд инээгээд “За миний дүүгээр сонин юу байна?” гээд л яриа өрнүүлдэгсэн.
СГЗ, Д.Маам гуай гэргийдээ бичсэн “Дунгаамаа” дуундаа:
Хоног хоногийн хорвоод
Хэргээр иржээ Дунгаамаа
Хотлын баярт миний амраг
Дуулж л явна даа Дунгаамаа…” гэсэн байдаг.
Дууны тэнгэр, энхэрхэн Дунгаамаа эгч минь мөнх тэнгэрийн орондоо амгалан нойрс доо. Үр хүүхэд хамаатан саданд нь гүн эмгэнэл илэрхийлье.