Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Гэр хорооллынхон осгоход ойрхон байна
нийтлэлчид

Гэр хорооллынхон осгоход ойрхон байна

coolНийтэлсэн: cool10/07/2019Шинэчилсэн:10/07/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөхүүрийн ам цаашлаж хүйтний ам наашилсан энэ цаг үед “Сайн” нэртэй шахмал түлш хүмүүсийг хордоосон гэх үндэслэлээр БНХАУ, БНСУ-уудад шинжилгээнд хамрагдах боллоо. Бөөн хэл амтай эхэлсэн энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт, тараалт иргэдэд хүрэлцэхгүй талаар БЗД-ийн иргэн Б.Батмөнх бидэнд мэдээллэсэн юм.

Эх сурвалийн хэлж буйгаар “Хүн хордлоо гээд шуугиад байгаа ч гэр хороололынхон бидэнд үүнээс өөр түлш түлэхийг томчуул хориглоод байгаа. Манайх төслийн зуухтай учраас гэртээ угаартах асуудал гарахгүй байх гэж итгэж байгаа. Гэвч нөгөө алдарт шахмал түлш чинь захын гэр хороололд хүрэлцэхгүй байна. Шархадны чиглэлд нүүрс түлээ зардаг цэг гарын 10  хуруунд тоологдоно. Өнгөрсөн баасан гаригаас хасаг хэмийн хүйтэн болж эхэлсэн. Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй

“Сайн” нүүрс хөтөлбөр захын гэр хорооллынхонд хүрэлцэхгүй байна. Би уржигдараас хойш түлш хайж хэд хэдэн нүүрс зардаг цэгүүдээр очлоо. Миний урдаас “дууссан” гэсэн хариу өгөөд зогсож байх жишээний. Цайз захын урд шахмал түлш зарж буй ганц оллоо, очлоо, тэнд нь бөөн оочир дараалал.

Цаг заваа бодоод шуудайлсан модноос хэдийг авлаа. Одоо ч яахав эрс хүйтрээгүй байна. Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт энэ хэвээр байвал манайх шиг нялх нойтон хүүхэдтэй айл эд өвлийн цагт гал алдаж, осгох юм шиг байна” гэлээ.

Тэрээр гэр хорооллынхон өдийд өглөө оройд галлаж, гэрт хургасан хүйтэн жавраа үргэдэг. Хувин нүүрс олохын тулд СХД хүртэл шахмал түлш эрэл сурал болсонч ОЛДООГҮЙ тухайгаа хуучилсан юм.

Дээрх мэдээллийн дагуу БЗД-ийн 8-р хороо буюу Да хүрээ захын урд байрлах Мод нүүрсний бөөний цэг дээр очлоо. Борлуулагч У.Сугар “Саяны хоёр хоногийн хүйтэнд бүх шахмал түлшээ дуусгасан. Өнөө оройноос ирэх байх. Гэхдээ савалгаа хийхэд уддаг учраас иргэдэд бага зэргийн хүлээлт үүсгэдэг.

Савалгааны ажил бас яривагтай. Нүүрс шиг хүрздээд байх боломжгүй, бутарч унаад. Гараар савладаг. Савалгаан дээр ажиллах хүн хүч хааяадаа дутмаг байдаг. Бид амьхандаа л савалгааны ажилд хүмүүс авч ажлуулдаг боловч, хоёр хоноод л тоос тортог ихтэй гээд ажиллахаа больдог. Энэ асуудал болж байна.

Мөн шахмал түлшийг Ховогоор авчирдаг ч маш их хэмжээний нунтаг хог хаягдал гардаг. Мод нүүрсний биэнес эрхэлж буй бидэнд ч төвөгтэй санагдаад байгаа” гэж хуучлав.

“Сайн” нүүрс гэр болон жижиг хэмжээний байшинг галлахад боломжийн. Том байшинг нэг шуудайгаар галлаж, дулаацуулах боломжгүй гэдгийг борлуулагч залуу бидэнд зөвлөж байлаа.

Энэ талаар Нийслэлийн Агаарын бохирдол хариуцсан орлогч дарга н.Мөнхжаргалаас тодруулахаар уулзах цаг авах  гэсэн боловч утсаа ч авсангүй,  тайлбар өгсөнгүй.

Өнгөрсөн амралтын өдөр гэртээ ундааны сав, хогоо түлж буй айлын бичлэг сошиалаар цацагдсан. Үнэндээ захын дүүргийн гэр хорооллын айлуудад түлэх “Сайн” түлш нь ч олдохгүй байна.

сурвалжлага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.