Эмэгтэй дүр гаргахаас халширдаг П.Эрдэнэзаан

Монголын хошин урлагт өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж яваа МУГЖ П.Эрдэнэзаан “Макс” продакшины “тулгын гурван чулуу”-ны нэг.

Увс аймгийн Улаангом сумаас гаралтай тэрээр амьдрал дээр нэлээд дуугүй талдаа “дотогшоо” сэтгэлзүйтэй хүн гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.

Тайзан дээр тэрээр Том хөхтэй, үлэмж биетэй, нарийн хоолойтой эмэгтэй хүний дүрийг та чадварлаг бүтээдэг. Гэвч тэрээр “Би ер нь эмэгтэй хүний дүр бүтээхдээ халширдаг. Эр хүн эмэгтэй хүний дүрийг бүтээнэ гэдэг амаргүй даваа. Хамгийн гол нь эмэгтэй хүний сэтгэл зүйг гаргахад нарийн мэдрэмж шаардагддаг” хэмээн хэлсэн байдаг.

П.Эрдэнэзаан гавъяатын хувьд дөрвөн хүүхэдтэй. Хоёр том нь аль хэдийнэ нас биед хүрсэн бол хоёр бага нь дунд сургуулийн сурагчид.

Тэрээр эхнэртэйгээ дөрөвдүгээр курсдээ танилцаж байсан гэдэг. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Намайг дөрөвдүгээр дамжаанд орох жил хөгжмийн ангид нэг хөөрхөн, даруухан охин сурдгийг анзаарсан. Тэр үеэс эхэлж ахын дүү гэж явсаар өнөөдөр гурван хүүхдийн аав, ээж болцгоож” хэмээн дурссан байдаг.



