Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Эмүжин:Амьдрал дээрх вирус киноных шиг хурдтай биш, гэвч хүрэх эцсийн цэг нь адилхан!
нийтлэлчид

Эмүжин:Амьдрал дээрх вирус киноных шиг хурдтай биш, гэвч хүрэх эцсийн цэг нь адилхан!

coolНийтэлсэн: cool02/25/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амьдрал дээрх вирус киноных шиг хурдтай биш, гэвч хүрэх эцсийн цэг нь адилхан!

Covid-19 цар тахлын улмаас анхны монгол хүн хэдхэн хормын өмнө БНСУ-ын Goyang menji hospital-д нас барсныг Намъянжу хотоос мэдээллээ. Иргэн О нь 35 настай, элэгний хатууралтай, бөөрний дутагдалтай нэгэн бөгөөд эмчилгээ хийлгэхээр тус улсад очжээ. Монголд байх үедээ, өнгөрсөн нэгдүгээр сард томуугийн шинжилгээ хийлгэхэд H3N2 вирустай байжээ. Хэдийгээр элэг, бөөр, коронавирус гээд гурван өвчний улмаас хүний нутагт нэгэн сайхан монгол залуу амьдралаас буцсан боловч энэ явдал хэд хэдэн асуудлыг тодорхой болголоо.

1. Монгол Улсын эрүүлийг хамгаалахынхан коронавирус болон бусад вирустай холбоотой шинжилгээг мэргэжлийн өндөр төвшинд, олон улсын стандартын дагуу хийж чадаж байгааг бид эндээс харав. Талийгаач О-гийн гэр бүлийнхэн элэгний суурь өвчин хүндэрч, элэг бөөрний дутмагшилд орсноос нас барсан гэсэн албан ёсны оноштой байгааг монголчууддаа дуулгахыг хүссэн байна.

2. Иргэн О Солонгост очсоныхоо дараа халдвар авсан болох нь түүний Монголд өгсөн шинжилгээний дүнгээс харагдаж байна. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар энэ вирус Монголд орж ирээгүй гэдэгт итгэлтэй байж болох нь.

3. Түүнтэй хамт амьдарч байсан нэг гэр бүлийн зургаан хүнээс шинжилгээ авахад Covid-19-өөр өвдөөгүй нь батлагджээ. Энэ бол монгол хүний эсэргүүцэх чадвар сайн байгаагийн илрэл болов. Нөгөө талаар хоёр, гурав дахь удаагийн шинжилгээний дүн бас чухал.

4. Энэ вирусаар тэнгэр заяат монгол хүн өвчлөхгүй гэж өнөөдрийг хүртэл найдаж сүсэглэж явсан хүмүүс энэ хийрхлээ эргэн харж, гараа ариутгаж, амны хаалтаа зүүж, айл хэсэхээ болино уу.

5. Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын албанаас БНСУ, Японоос ирэх, буцах нислэгийг түдгэлзүүлсэн нь эдийн засгийн хувьд эрсдэлтэй боловч зөв шийдвэр байлаа.

6. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такаши Касай Монгол Улсыг онцлон хэлсэн үгэндээ туйлын хариуцлагатай цаг үе ирж байгааг дурдаж, бэлтгэлээ сайтар базааж, цар тахлыг амжилттай даван туулахыг монголчуудад хүслээ.

7. Удахгүй дулаарна. Гэр хорооллын 3000 жорлон гэснэ, үнэртэнэ, урсана. Уулын шар усны үерээр тархана. Covid-19 нь ялгадаснаас ч бас халддаг гэдгийг аль хэдийнэ тогтоогоод байна. Тиймээс Засгийн газар онцгой байдалд зохицуулан ажиллаж, гэр хороолол, Цэвэрлэх байгууламжаа сүүлийн үеийн ариутгалын бодис ашиглан ариутгах шаардлага тулгарч байна. Манайханд ийм төрлийн бодис, технологи хувиараа оруулж ирсэн, туршлагатай хүмүүс олон байдаг.

8. Нүүдлийн шувуу Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг орноос, дэлхийн өнцөг булан бүрээс сүрэг сүргээрээ ирнэ. Тэд энэ удаа хорьж хязгаарладаг нислэг биш учраас тодорхой хэмжээгээр хөнөөл авчирна, үүнийг бодолцох хэрэгтэй. Нүүдлийн шувуу тээвэрлэгч байж чадах, үгүйг хөгжингүй орнууд судалж байгаа гэж найдъя./энэ миний л бодол шүү/

9. У.Хүрэлсүхийн Засгийн газар тухай бүр шийдвэртэй арга хэмжээ авч, ЭМЯ, хүчний байгууллагуудтай нягт холбоотой зангидсан гар мэт ажиллаж байгаад талархая. Саяхан Ерөнхий сайд хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чиглэл өглөө. Газар тариалан, мал аж ахуй…тариа будаа, мах, сүүний чиглэлийнхэнд үүнийг боломж хэмээн харж, өмнөхөөс илүү ачаалалтай, санаачлагатай ажиллах шаардлага тулгарч байна. Монголчуудын ирэх зун, намар, өвлийн хүнсний хангамж та бүхнээс шалтгаалах нь тодорхой боллоо.

10. Covid-19-ийг эмчлүүлэх гэж Хөх хот, Солонгос, Хятад, Тайвань явахгүй, тэнд эмчлэхгүй гэдгийг бид харлаа. Халдвар авахгүй байх нь л хамгийн найдвартай ганц арга юм.

11. Сovid-19 бол цар тахал. Хүний нөхөн үржихүйд нөлөөлж, нэг өвдсөн хүн дахин өвддөг, төмөр гадаргуу, даавуу хувцсанд 6-12 цаг амьдардаг. Тахал, ханиад гэхээр л кинонд гардаг шиг өнөөдөр дэгдээд, маргааш хотоороо сүйрэх ёстой мэт, тэгэхгүй удаашраад байхаар гайгүй л юм байна гэж тайвширч бодоод байгаа хүн олон байна.

Эцэст нь…Амьдрал бол кино биш. 1-10 бүр 100 жилийн үйл явдлыг нэг цаг 35 минутанд хурдавчлан багтаадгийг сана. Дэлхий ертөнц сүүлийн ганцхан сард хэрхэн өөрчлөгдөж буйг зүгээр л хар. Дахиад нэг сар энэ янзаараа өнгөрөхөд юу болохыг бод! Тэгээд иргэн бүр хичээнэ үү.

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.