Эх орондоо хүндэтгэл үзүүлсэн олны танил бүсгүй хэн бэ
Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн 244 иргэнийг МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр эх орондоо авч ирсэн билээ.
Энэ үеэр нэгэн цагаан куртиктэй бүсгүй онгоцны хаалгаар гарч ирэнгүүтэй малгайгаа аван, эх орондоо хүндэтгэл үзүүлсэн бөхийсөн нь олон хүнийг сэтгэлийг хөдөлгөж, огшоож амжсан.
Олонд гүн сэтгэгдэл төрүүлсэн тэр бүсгүй “Honeymoon” хамтлагийн ахлагч, хошин урлагийн “Маск” хамтлагийн жүжигчин Б.Солонго байжээ.
Энэ тухай МУГЖ, “Маск” хамтлагийн жүжигчин М.Баярмагнай өөрийн цахим хуудаснаа “Энэ хүндэтгэл үзүүлсэн бүсгүй бол манай “Макс”-ын жүжигчин Б.Солонго юм. Чамаараа хамтлаг нь бахархасан шүү. Миний дүү хурдан эдгээд тайзан дээрээ гараад ирээрэй” гэжээ.
Жүжигчин Б.Солонгын хувьд шинэ оны өмнө биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон байжээ. Гэвч тус улсын нийгэм, цаг үеийн нөхцөл байдлын улмаас ийнхүү эргэн эх орондоо эргэн ирсэн байна.