Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:Мэндчилгээ
нийтлэлчид

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:Мэндчилгээ

coolBy cool03/29/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МЭНДЧИЛГЭЭ

Энэ удаагийн эмч нарын баяр дэлхий тэр чигтээ нэгэн аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна. Гэхдээ энэ нь бие биедээ баяр хүргэхгүй, хүндэтгэл илэрхийлэхгүй гэсэн үг биш ээ. Харин хамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ. Өнөөдөр эмч нар маань тангараг өргөсөн эр цэргүүдийнхээ нэгэн адил улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсох тэр цаг үе ирлээ.

Энэхүү үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрч чадна гэдгээ алхам тутамдаа харуулан буй эрэлхэг дайчин эмч нар, эрүүл мэндийн нийт ажилтан та бүхнээрээ бахдаж байна. Дэлхийн эмч нарын өдрийг эрүүл мэндийн салбар хэлэх үгтэй, хийсэн ажилтай тодруулбал, үйл ажиллагааны хөтөлбөрөө 95 хувь биелүүлсэн амжилтаар угтаж байна. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар 5 зорилт бүхий 21 ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм.
Эх, хүүхдийн эндэгдэл эрс буурлаа.

Хүүхдүүдийхээ шүдийг эрүүлжүүлэх, ард иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авах , цалин мөнгө нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй оронд сургалтанд хамруулах зэрэг цогц ажлыг бид хамтдаа хийж хэрэгжүүлсэн. Хэдийгээр манайд коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн ч эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтарч эх орондоо амьдарч буй иргэдийнхээ дунд коронавирусын халдвар гаргаагүй хуруу дарам цөөн орны нэг болсон юм. Дэлхий нийтийг хамарсан олон олон халдварт өвчнийг мэргэжлийн ур чадвар, зүрх сэтгэл, хамтын хүчээр даван туулсан эрүүл мэндийн салбар энэ удаад ч КОВИД19-г ялна гэдэгт итгэл төгс байна. Эмчилгээний эхний дүн ч гарч ард иргэд маань цаг мөч тутамд энэ тухай сонсож, мэдэрч, баярлаж, талархаж байна. Та бүхнийхээ мэргэжлийн баярын энэ өдөр чин сэтгэлийн халуун мэнд хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Сарангэрэл Даваажанцан

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.