“Шарк” Д.Энхтүвшин шилдэг оюутан байснаа дурсав
“Шарк” Д.Энхтүвшин “шилдэг оюутан” болж байсан тухай сонины хайчилбараа өөрийн цахим хуудаснаа нийтлэж, сошиал найзууддаа сонирхуулжээ.
Энэ тухайгаа тэрээр “ Аав, ээжийгээ амьд сэрүүнд нь баярлуулах мэдрэмж хамгийн гоё. Ээж маань миний тухай энд тэнд сонинд гарсан болгоныг хайчилж хадгалаад явж. Тэр үеийн 60’000 төгрөг бас их л мөнгө байсан. Такушоку их сургуулиас зарласан нэг судалгааны уралдаанд бас түрүүлээд сургалтын төлбөрөө төлүүлж билээ.
Оюутан байхдаа иймэрхүү байдлаар хоол, сургалтын төлбөрөө залгуулсаар төгссөн дөө” хэмээн дурссан байна.