Хүсэмжит залуу “Ангууч” халзан болжээ
“Mongolian Ninja Warrior”/MNW/ шоуны шилдэг оролцогч Б.Баттөр буюу Ангууч гадаад төрхөндөө өөрчлөлт хийж, үсээ хусуулжээ.
Ангууч нэрээр олонд танигдсан энэ залуу санхүүч мэргэжилтэй ч тулааны спортоор хичээллэдэг.
MNW шоунд оролцсоноор хэр чадварлаг нэгэн болохоо харуулаад амжсан юм. Өдгөө 26 настай энэ залуу өөрийн гэсэн үзэл бодолтой, шулуун шударга яриатайгаасаа болж бусдын “зэвүүг” хүргэх нь ч бий.
Гэлээ ч тэр өөрийн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөсөөр байгаа билээ.