Ямар гоё шүлэг вэ?
Хань юм бол хань шиг л бай
Хатуу бор дарсны бөглөө бүү бол
Эр юм бол эр шиг л бай эмсийн хормой чангааж үрсээ бүү бузарла
Эцэг юм бол эцэг шиг л бай
Эрвээхэй үрсийнхээ харцанд сүүдэр бүү хургаа
Түшиг л юм бол түшиг шиг л бай
Түмний бузар хэлээр ханиа бүү орхи
Эзэн юм бол эзэн шиг л бай
Эрээн алаг замбууд чамаар дутах хүн олон шүү
Хүү нь юм бол хүү шиг л бай
Хүмүүн заяанд мэндлүүлсэн ижий аавыгаа жаргаа
Хүн юм бол хүн шиг л бай
Хатууд бүдэрсэнч бэрхэд чанга бай
Улаач юм бол улаач шиг л бай
Уруудаж ирсэн нэгний зовлонгоор нь бүү жаргал хий
Тоост замбуу нь догшин шүү
Тоолгүй үйлдсэн үйлийнхээ үрийг чи үүрнэ
Хөрсд замбуу нь хатуу шүү
Үүрч дуусгаагүй бурууг чинь үр чинь
үргэлжлүүлээд үүрдэг юм шүү