Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Хөдөлмөрийн баатар Л.Түдэв бурхан болжээ
нийтлэлчид

Хөдөлмөрийн баатар Л.Түдэв бурхан болжээ

coolBy cool04/12/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Лодонгийн Түдэв бурхан болжээ. Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын харьяат тэрбээр 1935 оны хоёрдугаар сарын 9-нд төрсөн.


Л.Түдэв 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953–1956 онд УБДС, 1964–1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж , эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн .

 

УБДС-ийг төгсөөд 1956 оны намар төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж багшлаж эхлэв . Нутагтаа 3 жил орчим багшилсны дараа 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч , тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал дэвшүүлэн нам засгийн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд, Москвад 3 жил нь Л.Түдэвийн хувьд, тун чиг үр бүтээлтэй өнгөрсөн юм. Л.Түдэв 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирснийхээ дараа, МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.
Түүний зохиол бүтээл болох 15 ном нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.

Ном, товхимол болж хэвлэгдсэн бүтээлүүд:

Хорвоотой танилцсан түүх (тууж), “Сайн байцгаана уу, хүүхдүүдээ” (шүлгүүд), “Нөхөд” (тууж), “Анчны тэмдэглэл” (өгүүллэгүүд), “Осолтой жим” (тууж), “Уулын үер” (роман), “Жаалууд” (өгүүллэгүүд), “Зохиогүй чимэг” (өгүүллэгүүд), “Нүүдэл” (роман), “Алтан гадас чигийг заана” (баримтат тууж), “Хөдөөнийхөн” (өгүүллэгүүд), “Мөнхийн ус” (тууж), “Оргил” (шүлгийн түүвэр), “Нүүдэл суудал” (роман), “Ухаан” (тууж), “Үл ажиглагдам онцгой учралууд” (хүүхдийн зохиол), “Өнөөгийнхөн” (тууж, өгүүллэгүүд), “Бүгд найрамдах улсын анхдугаар он” (Улс төрийн роман), “Оройгүй сүм” (роман), “Хувьсгал танаа өчье” (баримтат өчил роман), “Эргүүлэг” (зохиолын цоморлиг), “Эрхий дарам зай” (туурь), “Дээр хөх тэнгэр доор бор дэлхий” (зохиолууд), “Дайралга дайравзай” (тууж), “Нүглийн гурван үүд” (зохиолууд), Төл (зөгнөлт роман), “Мөнхийн гал” (тууж) гэх мэт.
Кино зохиолууд:

“Зэрэг нэмэхийн өмнө”, “Миний монгол”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Таван нуурын дууль”, “Бөхөн”.


Сэтгүүлзүй, нийтлэлийн ном:

Болгар нутагт, Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага, Замбуулингийн наран дор, Өв тэгш хүмүүжил, Хүмүүс, Хүмүүжил цогцолбор асуудал, Асуудал, Найрамдлын жигүүрээр сансарт, Өрх бүр үйлдвэр , хүн бүр үйлдвэрлэгч, Нарнаас ус , уснаас гал, Боловсроогүй боловсрол, Долоон үг гэх мэт нийтлэл, сурвалжлагын эмхэтгэлүүд бий.
Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.