МУГЖ Т.Ариунаа би замаасаа хэтийдээгүй гэв
Урлагт бүх насаа зориулж яваа дуусч дундаршгүй эрч хүчтэй МУГЖ дуучин Т.Ариунааг мэдэхгүй монгол хүн үгүй.
Өөрөөсөө бүсгүй хүний гоо үзэсгэлэн цог жавхааг цацруулж явдаг тэрээр сошиалд идэвхитэй нэгэн.
Хааяа хааяахан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйлтийн дасгал сургуулалт хийдэг.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Тэнгэрийн шороо газарт тулж, Газрын шороо тэнгэрт тулж байхад Би замаасаа хэтийдээгүй ээ” гэжээ.
Сонирхуулахад, дуучин Т.Ариунаа Монголоос анх удаа буюу 1 дэх НҮБ-ийн элч болж байжээ.
Тэрээр “Best of Ariunaa” тоглолтын үеэр нийт 33 дуу ам барилгүй дуулсан рекорд тогтоож байсан гэнэ.
Т.Ариунаа Монголд хамгийн анх хувийн дасгалжуулагчтай ажиллаж байсан дуучин юм. “Нэг л үдэш” тоглолтод бэлтгэх гэж нэг сарын турш Гүнт зуслан дээр багштайгаа хамт сургуулилтаа хийж, тэндээ байрлаж байжээ.
Мөн нийт 4 фитнессийн дасгалжуулагчтай хамтран ажилласан байна.
Дуучин Т.Ариунаа 7 сартай давхар биетэй байхдаа Пентатоник наадам дээр 5 дуу дуулж байв.