“Ард” Ч.Ганхуягийн гэргий сумдаар очихыг “мөрөөддөг”
Монголын дунд үеийн тэргүүн баячуудын нэг “Ард санхүүгийн нэгдэл”-ийн эзэн Ч.Ганхуяг болон түүний гэргий Г.Уянга нарыг мэдэхгүй хүн ховор.
Ёстой л үлгэр амьдрал дээр биелэлээ олсон шиг теллерээс “хатагтай”-руу дэвшсэн Г.Уянгыг ойр дотныхон нь энгийн агаар эрхэмсэг бүсгүй хэмээн тодотгох нь бий.
Тэгвэл Г.Уянга хатагтайн ойрын “мөрөөдөл” нь орон нутгийн бүх сумдаар хань ижлээ дагаад очих бололтой.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ногоон торгон дээлээрээ мөнчиг олон жил гоёсон доо… Монголдоо очиж үзээгүй аймаг, хот гэж байхгүй, очиж үзээгүй гэвэл одоо сумдаар л ярих байх даа” гэжээ.