Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Налайх дүүргийн 8 дугаар Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөгджээ
Мэдээ

Налайх дүүргийн 8 дугаар Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөгджээ

coolНийтэлсэн: cool06/08/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Налайх дүүргийн 8 дугаар Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөгджээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо.

Налайх дүүргийн 8 дугаар хороонд 1465 өрхийн 5305 хүн оршин суудаг. Тус дүүрэгт өнгөрсөн жилүүдэд 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг баригдаж, ашиглалтад оржээ. Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн гадна засвар, автомашины зогсоол хийгдсэн. “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн хашаанд хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Мөн 58-61 дүгээр байрны дунд иж бүрэн тоглоомын талбай баригдаж, 48-67 дугаар байрны дулааны шугам сүлжээ солигдож байгаа гээд олон бүтээн байгуулалтын их ажил өрнөжээ. Энэ бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжихэд онцгой дэмжлэг үзүүлж, сэтгэл зүтгэлээ гарган ажиллаж бодит ажил болгосон хотын Захирагч С.Амарсайханд 8 дугаар хорооны иргэд, сонгогчид талархаж явдгаа илэрхийлээд “Хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа сэтгэлтэй ханддаг зан чанар тань та бүхнийг ирээдүйн сайн төрийн түшээ болгох байх аа” гэж ерөөгөөд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ.

Ирэх жилүүдэд 8 дугаар хороонд Нарлаг, Наадмын үлдсэн хэсгийг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгох, Онцгой байдлын хэлтсээс 51 дүгээр байх хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэхээр тусгагджээ. Автобусны эцсийн зогсоолд цахилгаан автобусны цэнэглэх станц баригдана. Нарлаг хэсгийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөв хийгдэнэ. Мөн Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулна гээд олон бодитой бүтээн байгуулалтын ажлууд өрнөхөөр төлөвлөгдсөн байна.

Нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “Иргэдийг ажилтай, орлоготой байлгахад онцгой анхаарч ажлын байрыг нэмэгдүүлж ажиллана. Мөн Төрийн албаны дээд, дунд, доод шатанд байдаг хүнд сурталыг арилгахад бүхий л талаар анхаарна. Түүнчлэн “Хорт хавдаргүй хот” болох ажлыг зөвхөн нийслэл төдийгүй улсын хэмжээнд болгох зорилт тавьж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад хичээж ажиллах болно” гэдгээ иргэд, сонгогчиддоо дуулгасан юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир “Манай намын мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол хүний хөгжлийг чухалчилсан. Бид хүн төвтэй хөгжлийг бүтээж, олон улсад өрсөлдөх чадвартай улс болно. Өнгөрсөн жилүүд Налайх дүүрэг төдийгүй алслагдсан гурван дүүрэгт бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт өрнөсөн он жил байлаа. Энэ бүхнийг бид хамтдаа хүчээ нэгтгэн зүтгэж хийж, бүтээсэн” гэдгийг онцолж хэлэв.

Уулзалтын төгсгөлд 8 дугаар хорооны иргэд, сонгогчид УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн ажлаа, хамтдаа үргэлжлүүлээрэй гэсэн их итгэлийг хүлээлгээд багаар нь дэмжиж УИХ-д төлөөллөө болгон сонгоно гэдгээ дуу нэгтэйгээр илэрхийлсэн юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.