Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Архангайн Засаг дарга, ИТХ-ын даргын гэм бурууг өмгөөлөгч нараас шалтгаалж хэлэлцэж чадсангүй
нийтлэлчид

Архангайн Засаг дарга, ИТХ-ын даргын гэм бурууг өмгөөлөгч нараас шалтгаалж хэлэлцэж чадсангүй

Эрхэм админBy Эрхэм админ07/07/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Архангайн Засаг дарга, ИТХ-ын даргын гэм бурууг өмгөөлөгч нараас шалтгаалж хэлэлцэж чадсангүй

Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон ч бас л хойшлууллаа. Учир нь хохирогч Т.Батсүхийн өмгөөлөгч нь ар гэрийн гачигдал гарсан учраас хурлыг хойшлуулах хүсэлт шүүхэд хүргүүлжээ. Хурал уг нь 09.00 цагт эхлэхээр товлосон юм.

Гэвч Засаг дарга Ц.Мөнхнасанд зодуулсан хохирогч, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх шүүхийг үл хүндэтгэн 10.00 цагт таван минут дутуу байхад шүүх хурлын танхимд орж ирсэн юм. Уг нь шүүгчийн туслах нь өнгөрсөн долоо хоногт хурал хойшлоход л Т.Батсүхэд долдугаар сарын 6-ны 09.00 цагт хурал хийхээр товлосныг мэдэгдсэн нь лавтай. Хурал эхэлж, ирцтэй танилцахад шүүгдэгч Б.Өсөхбаярын өмгөөлөгч нь Хэнтий аймагт явж байгаад машин нь эвдэрсэн учраас оролцож амжихгүй нь гэдгээ үйлчлүүлэгчдээ ч хамт нэг өмгөөллийн нөхөрлөлд харьяалагддаг өмгөөлөгчдөө хэлжээ.

 

Шүүх хурлын танхимд Б.Өсөхбаярт Ц.Мөнхнасангийн өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлнэ хэмээн шүүгчид хэлж байв. Хурал даргалагч шүүгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нь шаардахад ямар ч гэрээ байгуулаагүй аж. Уг нь хуульч, өмгөөлөгч нар шүүх хурал болохоос өмнө үйлчлүүлэгчтэйгээ гэрээгээ байгуулчихаад, эрх зүйн туслалцаа үзүүлэх ёстой байдаггүй юм уу. Өмнө нь ч гэсэн өөр нэг өмгөөлөгч нь гэрээ байгуулаагүй хэмээн шүүх хурлыг хойшлуулах шалтгаан болж байсан шүү дээ. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдоод буй хоёр даргад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэж буй өмгөөлөгч нар “сэтгүүлчийг хуралд оролцуулж, суулгах гэлээ” хэмээн хурал даргалагч шүүгч рүү бухимдаж байхаар хууль журмынхаа дагуу л үйлчлүүлэгчээ өмгөөлсөн нь зүйд нийцэх биз.

Тэрнээс ямар ч гэрээ байгуулаагүй атлаа би өнөөдөр Б.Өсөхбаярт эрх зүйн туслалцаа үзүүлнэ гээд шүүх танхимд дураараа загнаж болохгүй шүү дээ. Нээлттэй хуралд сэтгүүлчид сууж, олон нийтэд мэдээлэл хүргэх эрх нь хуулиар олгогдсон бөгөөд хурал даргалагч нь зөвшөөрсөн гэдгээ ч өмгөөлөгч нарт илэрхийлсэн. Хохирогч Т.Батсүх, шүүгдэгч Б.Өсөхбаяр нар өмгөөлөгчтэйгөө хуралд оролцох хүсэлтийг нь шүүх хангаж, энэ сарын 10-ны 13.30 цаг хүртэл хурлаа хойшлууллаа. Шүүх хурлын үеэр Б.Өсөхбаяр халаасандаа гараа хийж ярьсан хэмээн шүүгчээс сануулга сонссон бол, Б.Мөнхнасан хурлын танхимд саравчтай малгайтай суусан хэмээн зэмлэл хүртэв.

Тэдний холбогдсон хэргийн талаар тодруулан хүргэе. Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад, “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргасан аж. Улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан. Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир Ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарыг шалгаад НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, Ц.Мөнхнасанд эл хуулийн 11.4-1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Дээрх хүмүүсийг өмнө нь Эрүүгийн хуулийн 23.1 дэх хэсгийн “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж прокурорын байгууллагаас дүгнэж байсан билээ. НПГ-аас Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаярт хандан хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай прокурорын мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд түүндээ “ИТХ-ын дарга нь нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих, Засаг дарга нь нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, ИТХ-д өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй. Дээрх нэр бүхий хүмүүс Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн үндсэн үүргээ биелүүлээгүй. Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй, хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн заалтыг ноцтой зөрчсөн, танил тал, удирдах албан тушаалтны нөлөөнд орж, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож үйлчилдэг үйлдэл нь авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгааг анхаарч, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагатайг анхааруулъя” гэж онцолсон байдаг.
Rabjaa Gansukh

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа

04/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.