Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад эсэргүүцэн шаардлага хүргүүллээ
Нийгэм

Уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад эсэргүүцэн шаардлага хүргүүллээ

coolBy cool07/13/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад эсэргүүцэн шаардлага хүргүүллээ

Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд уяачид бухимдалтай байна. Учир нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооныхон эрлийз Монгол адуугаа ялгахгүй үзэмжээрээ хандаж байгаа аж. Уг нь ийм асуудал үүсгэхгүй гэж Монголын морин спорт, уяачдын холбооноос дүрэм баталж, стандарт мөрдүүлэхийг удаа дараа уриалж, уламжилж байсан.

Гэтэл нэр бүхий цөөн хэдэн хүн олон жилийн турш наадам будлиантуулсаар байгаа юм. Тэдгээр нөхөд төр засгийн нэр барьж, өөрсдийн явцуу сонирхолд тохируулан олон мянган уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хохироон үндэсний уламжлалт хурдан морины соёлын хөгжилд саад тотгор учруулж байна гэж ММСУХ-оос үзэн дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж.

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ
ЗОХИОН ХОРООНЫ ХУРДАН МОРИНЫ САЛБАР ХОРООНД

Шаардлага хүргүүлэх тухай

Монголын морин спорт, уяачдын холбоо нь Дэлхийн морин уралдааны холбоо, Азийн морин уралдааны холбоо, Дэлхийн үндэсний спортын холбоо, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн бөгөөд 21 аймаг, 330 сум, нийслэл түүний 6 дүүрэгт салбартай 120 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн спортын холбоо юм.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо нь Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулж эрлийз, монгол морьдыг ялгаж уралдуулахдаа сэрвээний өндрийг огт хэмжихгүйгээр хасч байгаа нь олон мянган уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үгүйсгэж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчин, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигалын шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар олон нийтийн дунд хар мэдээ, мэдээлэл ихээр гарах боллоо. Монголын морин спорт, уяачдын холбоо нь уяачид наадамчдын дунд маргаантай байдаг эрлийз, монгол морьдыг ялгаж уралдуулах асуудлыг холбооны 7 дугаар их хурлаараа хэлэлцэн зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар шийдвэрлэж хурдан морины уралдааны дүрмээ баталсан юм.
Иймд хурдан морины уралдааныг олон нийтэд ил тодоор хөндлөнгийн хяналтын оролцоог хангаж зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах, мэргэжлийн спортын холбооны дүрэм, журам, оролцоог хангаж зохион байгуулах, уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг хүндэтгэж холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй ажиллахыг шаардаж байна.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа эрийн гурван наадмын бөх, сурын харвааны комисст тухайн спортын мэргэжлийн холбооны төлөөллийг оруулдаг. Үнэн хэрэгтээ тэдгээр мэргэжлийн холбоод нь наадмын тухайлсан төрлөө зохион байгуулдаг билээ. Гэтэл ганцхан хурдан морины уралдааныг ММСУХ-г огт оролцуулахгүйгээр “Төрийн наадмыг төрийн комисс зохион байгуулна” гэх нэрээр ашиг сонирхолд хөтлөгдсөн байж болзошгүй нөхдүүд будлиантуулж байгаа нь хурдан морины соёлын хөгжилд саад тотгор учруулж байгааг анхаарууштай.

ММСУХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.