Бахархалаа барагсад !!!
Олимпийн аварга Н.Түвшинбаяр Олимпийн хорооны Ерөнхийлөгч боллоо.
Баяр хүргэе. Гэтэл зарим нь уурлаж бүүр боож үхэх нь ээ!
Та бүхэн салбарын манлайлал их ярьдаг. Н.Түвшинбаяр яг салбартаа чаддаг, мэддэг , илүүрхэх газраа очлоо. Банкны захирал, оффшорчний хүү , гэмт хэрэгт холбогдсон элдэв хүн л Олимпийн хороог удирдаж байлаа. Тэгвэл одоо л нэг мэргэжлийн хүн очлоо. Зарим нэг нь энэ хүнд уурладаг юм бол дэлхий энэ хүнийг мэддэг, бахархдаг юм шүү.
Монголчууд албан тушаал булаалдаж сайн яваа нэгнээ муушаахдаа “Олимпийн аварга хэрэггүй” гэж төр түмнийхээ өчнөөн үеийн мөрөөдөл рүү нулимж бахархалаа барахдаа тулаагүй байлтай! Аливаа ард түмэнд бахархал омогшил гэж бий. Яаж ч явсан бахархалаа барж идэхгүй явахсан … Аваргыг 2020 оны сонгуульд нэр дэвших нь гээд л үгийг муугаар булсан. Дэвшээгүй! Харин Олимпийн хороо бол түүний очих ёстой, түүнийг хүндэтгэх ёстой газар нь мөнөөсөө мөн.
Монгол түмнийхээ бахархал болсон, бидний найдварыг хэзээ ч алдаж байгаагүй, Монголын анхны олимпийн алтан медальт Найдангийн Түвшинбаяр танд хамгаас их амжилт хүсч байна.
Мөрөөр чинь орсон бүхэн яралзсан баатрууд болж Монгол улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн бахархал омогшлийг минь хөглөж явах болтугай!!!
Сэтгүүлч Мөнхбаясгалан